“Ханни” зөөлөн тоглоом хэмээсэн томоохон хаягийн хажуугийн шатаар доош уруудан үйлдвэрийн гадна хаалгыг татах мөчид цангинатал инээх эмэгтэйчүүдийн хоолой сонсогдоно. Гадна хаалгаар ороход зэргэлдээ байрлах хоёр төмөр хаалга угтах бөгөөд нэгэнд нь бүсгүйчүүд үйлдвэрлэлээ явуулж, нөгөө өрөөнд нь томхон эсгүүрийн машин байрлана.
Бүсгүйчүүдийн үйлдвэрлэлээ явуулдаг өрөөнд ороход хана дагуулан өрж бэлэн болгосон хайрцагтай бүтээгдэхүүн харагдана. Харин цонхны доор эгнүүлэн тавьсан оёдлын машин дээр чихмэл тоглоом оёх ээжүүд сонин сайхан ярьж инээлдэнэ. Тэдний ажлын ширээний хажууд том хайрцаг дүүрэн зөөлөн тоглоом эздэдээ очихоор ээлж дараагаа хүлээнэ. “Ээлтэй ертөнц” Төрийн бус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тус төрийн бус байгууллага "Энэрэл” хүүхэд хөгжлийн төв, “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэр гэсэн хоёр төрлийн үйл ажиллагааг явуулдаг гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хараад, ажилгүй зүгээр суухыг хүсээгүйгээс үүдэн үүсгэн байгуулсан нэгэн ээжийн төрийн бус байгууллага өдгөө гэртээ хүүхдээ харах олон ээжийн ажиллах, өөрийгөө хөгжүүлэх орчин болжээ.
.jpg)
-“Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийн яагаад үүсгэн байгуулсан юм бэ ?
-Манай үүсгэн байгуулагчийн Т.Туяажаргал гэдэг. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад ажил хийх боломжгүй гэртээ байдаг байсан. Өөртөөгөө адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдэд тус болох, хүүхдүүд нь аюулгүй орчинд суралцах орчин бүрдүүлэхийн тулд 2011 онд нээж байсан. Өөрөө анх унага хийж зардаг байсан юм билээ. “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг байгуулсны дараа эцэг эхчүүдийн саналаар зөөлөн тоглоомын үйлдвэртэй болсон. Үйлдвэрээс олсон орлогоор “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн багш нарын цалин, хүүхдүүдийн хоол хэрэглэгдэхүүн зэргийг авдаг. Анх үүсгэн байгуулаад ингэж суух үйлдвэргүй, эцэг эхчүүд гэрээрээ оёдол хийнэ. Өглөө эрт Т.Туяажаргал эсгүүр, материалуудыг нь хүргэж өгнө, орой буцаагаад оёж бэлэн болсныг нь хурааж авдаг байсан. Одоо бол тохилог үйлдвэртэй, хүүхдэдээ санаа зоволтгүй ажлаа хийж байна.
.jpg)
-Тодорхой хэмжээний цалин урамшуулал авдаг уу?
- Ажил хийж байгаа учир цалин авна. Үлдсэн мөнгөөр “Энэрэл” төвдөө хөрөнгө оруулдаг. Ашгийн бус байгуулга.
-“Дуслын чихмэл”-ийг хэн санаачилж, зохион бүтээсэн бэ?
-Бид дуслын чихмэл өлгүүр хийх санааг нэг сарын өмнө гаргасан, гэхдээ ажил болж хараахан амжаагүй байсан. Ч.Ганжавхлан “Гэмтлийн эмнэлгийн мэс заслын өрөөг засварлаж хүлээлгэж өгч байгаа, танай дуслын тоглоомоор арван ширхгийг авъя” гэж захиалга өгч байсан. Манай анхны захиалга өгсөн хүн. Хүмүүс ам сайтай, урмын үгсийг байнга хэлж байна. Зөөлөн чихмэл авч байгаа томчууд хүртэл хүүхэд шиг баярлаж, хөөрдөг. Хүмүүс манайхаас захиалаад эмнэлгүүдэд хандивлаж байна. Одоо 100 ширхэг зөөлөн тоглоомын захиалгатай байгаа.
-Зөөлөн тоглоомоос гадна өөр ямар бүтээгдэхүүн гаргадаг вэ?
-Зөөлөн тоглоом бол манай гол нэрийн хуудас гэсэн үг. Үүнээс гадна хөдөлмөрийн хичээл орж эхэлж байгаа хүүхдүүдэд оёход бэлэн бэлдэц хийж зардаг. Үүнийг маань арван жилийн сургуулиуд их дэмжээсэй гэж хүсдэг.
.jpg)
-Үндэсний үйлдвэрлэлүүд танай байгууллагыг дэмжин ажилладаг уу ?
-Байнга захиалга авч зөөлөн тоглоом хийж өгнө. Эцэг эхчүүд заримдаа хуучирсан тоглоом барьж ирээд “ Манай хүүхдийн хайртай тоглоом байгаа юм. Яг адилхнаар дахиад хийгээд өгөөрэй, энэ нь удсан учраас муухай болчихлоо” гэж ирнэ. Албан байгууллагууд хүүхдийн баярын бэлэг болгож өгөх чихмэл тоглоом захиалж хийгдэнэ. Үндэсний үйлдвэрүүд захиалга их өгч хамтран ажилладаг. Жишээ нь “MCS” компани бидэнд энэ оффисын таван жилийн турш үнэгүй хэрэглүүлж байгаа. Нэг нэгнээ дэмжин ажиллах юм даа.
-Хүмүүс туслах гэж хэр их ирдэг вэ ?
-Зун оюутан залуус сайн дурын ажил хийж өгдөг. Манай бүтээгдэхүүн гар ажиллагаа ихтэй учраас тэдний тус их хэрэгтэй. “Лантуун дохио” “ Ид шидийн орон”-ны охид залуус байнга ирж тусалдаг.
-Хөл хорио байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлсөн үү?
-Манай үйл ажиллагаа хоёр жилийн турш зогссон. Хил хаалттай учраас түүхийн эд орж ирэхгүй удлаа, орж ирэхдээ үнэ нь нэг дахин нэмэгдсэн байсан. Хөл хорионы үед хүүхдээ харж гэртээ байлаа даа.
Жавзандулам надтай ярилцаж, бараа бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн танилцуулж байгаа хэр нь гар нь оёдлын машинаас хөндийрөлгүй инээд цацруулсаар бяцхан цэнхэр туулайны толгой хэсгийн оёж байлаа. Тэрбээр яриан дундаа Ханни зөөлөн тоглоомын түүхийн эд материалыг эрүүл мэндийн шинжилгээнд оруулж хамгийн сайн материалаар оёсон гэдгийн онцоллоо.
.jpg)
Тэрбээр “Анх байнгын асаргааны хүүхдээ харж гэртээ суудаг ээж байлаа. Нэг өдөр хүүхдээ харуулаад эцэг, эх нь ажил хийж болдог төрийн бус байгуулга байдгийг сонсоод ирж байсан. Энд ажилд орсноос хойш хүүхэд бид хоёрт олон эерэг өөрчлөлт гарсан. Байнга гэртээ хүүхэд хардаг хүн бухимдал стресст орно, хүүхэд минь байнга гэр бүлийнхнээсээ өөр хүний царай харахгүй, таац, цонх ширтэхээс өөр зүйлгүй. Тэгээд энд ажилд орсноос хойш хүүхдэдээ санаа зовох асуудал байхгүй учраас санаа амар ажиллаа хийнэ. Үр минь тэнд хэрэгтэй бариа засал, усан массаж, хөгжүүлэх ажилд хамрагдаж байгаа” гэдгийн хэллээ.
Д.Батсайхан хажуудаа байгаа тоглоомоо засаж янзалсаар яриа өгсөн бөгөөд яриан дундаа өөрсдийн хийсэн бүтээлийн дээжүүдийг танилцуулсан юм. Түүнийг танилцуулах явцад оёсон бүтээл бүрд сэтгэл шингэсэн нь мэдэгдэж байлаа. Тэрбээр “Нэг жижиг оёдлыг хүртэл анхааралтай хийдэг, 100 ширхэг чихмэлийн яаралтай захиалга орж ирсэн ч хөнгөн хандаж алдаатай тоглоом үйлдвэрлэхийг хүсдэггүй” гэдгийг хэллээ.

“Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийн голлох загвар болсон таван хошуу малын багц чихмэлийн ботгыг хийх Ч.Дуламаа “Анх 2019 онд дүүгээ ажилладаг байхад нь ажилд орсон. Энэ ажилд ороод анх удаа оёдол хийж үзсэн дээ. Би ихэвчлэн тоглоомын доторхыг дүүргэдэг, хааяа нэг цахилгаан машин дээр суудаг. Манай ажил чинь цагаан мөртэй, халуун дулаан уур амьсгалтай сайхан газар” хэмээсээр инээд алдан суув.

Хаалгаар нь ороход л хүүхдийн анхилам үнэр үнэртэж, жаалуудын “ход ход” хийсэн инээдээр угтсан “Энэрэл” хүүхэд хөгжлийн төв 2011 оноос үйл ажиллагаа тогтмол явуулж өдгөө хоёр бүлэгт хуваагдан ажилдаг байна. Үүдний өрөөнөөс анги тэнхим хүртэл бүгд өөрсдийн гараар хийж чимэглэсэн зөөлөн тоглоом үзүүлэн самбарууд байв. “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэр тэдэнд хэрэгтэй ихэнх зүйлсийг оёж, нааж эсгэж өгдөг гэнэ. Зөөлөн тоглоомоос гадна хүүхдүүдээ хоолоо идэхэд нь туслах үүднээс гялгар материалтай энгэрэвчийг урлаж өгчээ.
.jpg)
Тэрбээр “2-4 насны хүүхдүүд байх энэ бүлгийн “Нархан бүлэг” гэнэ. Энд хөдөлгөөний саажилттай хүүхдүүд байдаг. Нийт хорь гаруй хүүхэдтэй. Гэхдээ хүүхдүүдийн дархлаа муу учраас нэг өдөр ирээд, дараагийн өдөр ирэхгүй байх тохиолдол байдаг. Шинээр элсэн орох хүүхдүүд цагаан хорхой болон бусад цэцэрлэгтэй адил заавал хамрагдах шинжилгээнд орсон байх шаардлагатай. Мөн эцэг эхийн тодорхойлолт хэрэг болдог. Багш нар нэгэндээ тусалж ажиллана. Шаардлагатай хүүхдүүдийг усан эмчилгээнд хамруулдаг. Манай эмч нар байнга даралт үзэж, бариа заслыг нь хийдэг. Хүүхэд бүрд тохирсон хичээл зааж, хөгжүүлэлт хийдэг" гэв.
Хөдөлмөр засалч мэргэжлээр сурдаг хоёрдугаар курсийн охин энд ихээхэн ажил “нугалж” өгнө. Түүнийг төгсөд мэргэжил сонгох үед энэ мэргэжил хамгийн эрэлттэй, хүнд хэрэгтэй ажил байсан тул сонгон суралцжээ.
.jpg)
| ИТГЭЛ ХАЙРЛАСАН “ХАННИ” ЗӨӨЛӨН ТОГЛООМ |
|
Солонгосын Гадаад хэргийн сайд асан Пак Жин “Алтан гадас” одон хүртэв
2026-05-17 09:49:41
2026-05-17 08:28:45
“МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”, “ЧИЛҮГЭН”, “СЭТГЭЛ”-ЭЭС АНИРДАХУЙ
2026-05-17 07:29:49
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-05-17 07:28:08
МУГЖ Н.ТӨМӨРХУЯГИЙН ХҮҮ Т.УЧРАЛ: ААВ МИНЬ АВЬЯАС БИЛИГИЙН ХУВЬД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, СОД ХҮН БАЙСАН ДАА
2026-05-17 07:26:48
2026-05-17 07:20:06
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-17 07:18:20
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-17 07:17:14
Ж.Энхтөр “Russian Judo Tour” тэмцээнээс алтан медаль хүртэв
2026-05-17 07:12:00
Бүст барилдааны аваргууд тодорлоо
2026-05-17 07:10:00
Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
2026-05-17 07:00:00
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |