СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулиас жил бүр зохион явуулдаг “Бадрангуй ай” яруу найргийн наадам өчигдөр болж, МУБИС-ийн сэтгүүл зүйн ангийн төгсөх курсийн оюутан, “Эргэлт.мн” мэдээллийн сайтын сэтгүүлч А.Азсайхан тэргүүн байр эзэлж, МУИС-ийн утга зохиолын ангийн оюутан М.Дэвээжаргал дэд байр, МУБИС-ийн оюутан А.Сайханбаяр удаах байранд шалгарлаа.

“Бадрангуй ай” яруу найргийн наадам нь Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудын уран сайхны сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө нээх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд туслах зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг наадам юм.
Оюутан сэтгүүлч А.Азсайханы бие даасан уран бүтээл болох “16 дугаар гудамж” яруу найргийн түүврээс онцлох шүлгүүдийг хүргэж байна.
***
Инээхдээ гэрэлтэх мэт охины урд
Харанхуйн тухай
Хий үзэгдлийн тухай ярих шиг утгагүй
Ярьж чадах зүйлгүйгээ мэдэрч суухдаа
Ширтэхээс өөр зүйл чадахгүй чадахгүй байх шиг урамгүй
Харцны чинь үзүүрт хугарч унахад бэлэн зогсоо
Жижигхэн зүрх л хамгаас хайран...
***
Тэнгэрийн үнэр дуусаж
Түүнийг нь өөртөө шингээсээр
Үсийг чинь алгаараа тэмтрэх
Үүлс үгүй болж, бороо зогсчихвол
Чи дэргэд минь үлдэх үү.
Үнэрийг чинь тээх гэж
Аравдугаар сарын хайртай гэж шивнэсээр
Чих дааруулах цасан дунд алхаж байна
Бороо үл орох ч дэргэд чинь үлдэнэ...
***
ААВДАА
Гадаа гарахыг ч хүсмээргүй ийм жихүүн өдрөөр
Дулаахан инээх дүүтэй
Гараа сунгавал хагарчих инээднийх нь илчийг мэдрэх гэр бүлтэй
Дөрвөн ханатай гэрийнхээ энэ дулааныг хөөрөхөөс өмнө
Ээжийг аавын тухай ярихыг хүлээн суудаг
Намар нисэж ирээгүй атал галаа өрдөх ээжийнхээ
Далавчин доор нь хоргодох ах дүү бидэн зургаа
Дүрэлзэх галын хүйтэнд нь живчихээд
Аавыг дурсахдаа хөвж чадна гэж боддог
Үнэрийг нь мэдэхгүй ч үнэрлүүлэх шиг болдог
Аавын тухай ярианы хүйтнийг мартаж
Ах, эгч, бидэн дүүгийн инээдний дулаанд уусахад
Арван ёс доторх хэн нэгэн
Энэ хүйтэнд л живчихвэл таныг
Эргэж ирнэ гэж санадаг...
***
Ганцаардлаас аврагч гэрлийн шонуудаа
Хэн чинь миний нөхөр билээ...
Ёроолгүй уйтгараас тасрагч
Ёроол уруугаа намайг татах
Энэ их санаашралдаа
Юу ч хэлээд тайтгарахгүй.
Эцэсгүй гүн рүү урсах бороон дуслууд
Диваажинд хүргэх шат мэт санагдах ч
Хаа ч үгүй ёроол руу нь тэмүүлэх
Өндрөөс үсрэн амиа егүүтгэгчид буюу
Ганцаардагч бороон дуслууд л хайран.
Ургуулж буй үсийг минь уйлуулах мэт болдог
Алтан-Өлгийн гудамжинд амиа хорлогчид л дэндүү цээлхэн хоолойтой
Юунаас ч илүү шаналах энэ чимээнд
Ажиг ч үгүй санаашрах
Бүгдийнх нь зовиурыг тээж ургах энэ их үсэндээ хайртай.
Ганцаардлаас аврагч гэрлийн шонуудаа
Аль чинь миний нулимс билээ.

| ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ОЮУТАН СЭТГҮҮЛЧ А.АЗСАЙХАН “БАДРАНГУЙ АЙ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТҮРҮҮЛЛЭЭ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |