Монгол оронд зуд тохиож, зутруухан өвөл болж байна. насаараа мал маллаж, амь амжиргаагаа залгуулж ирсэн малчид малаа барж, хотоо харлуулж, банкны зээлээ төлж чадахгүйд хүрэх нь ээ. Улаанбаатарынхан эдийн засаг ярьж, аймгуудын засаг дарга нар цахилгаан станц, засмал зам нэхэхээс өөр юм ярих сөхөөгүй явсаар 30 гаруй жил өнгөрөхөд нүүдэлчин соёл иргэншил болон үүнийг тээж яваа малчид хэдий хүртэл тэсэх вэ гэдгийг ярих цаг болжээ. Монголчуудад мал маллах ухаан, үржил шимт өргөн уудам бэлчээрээр баян тул хөдөө аж ахуй орон болох боломжтой. Гэтэл хөдөөний малчдаа анхаарах нь бүү хэл хэл амаар доромжилж, “харанхуй бүдүүлэг” хэмээж байна.
Өглөөний нарнаар гараад нар жаргах үед гэрийн бараа хардаг малчид цас, бороо шуурганд ажрахгүй хэн нэгнээс тусламж гуйхгүй өдий хүрч байна. Цагийн хатуу, байгалийн гамшиг гэдэг хэлж ирэхгүй, хийсэж ирдэг болохоор арга малчид таван малаа алдахад хүрээд буй. Энэ жилийн хувьд Монголын Улсын 21 аймгийн 20 нь зудын эрсдэлтэй байгаа аж. Хаа сайгүй олон өдөр дарааллан цасан шуурга шуурч, малчид үхсэн малынхаа сэгийг чирээд жалга руу гутруухан алхаж байна. Энэ сарын 15-ны байдлаар малын хорогдол 608 мянгад хүрсэн талаар албаны эрх сурвалжууд мэдээллээд байгаа билээ.
Саяхан болсон шуурганаар олон малчин амжиргаанаасаа салж, хотоо харлууллаа. Энэ талаар малчдаас тодруулахад өвөлжилтийн байдлын тухай Увс аймгийн Давст сумын малчин М.Загиржав “Энэ өвөл маш хүнд хэцүү өвөл болж байна. Бид өвс, тэжээл бэлтгэсэн боловч -50оС хэм хүрч хүйтэрснээс мал бэлчээрт гарах боломжгүй болсон. Мал ихээр хорогдож байна. Ихэнх эх мал хээл хаясан” гэлээ.
Үнэтэй өвсийг худалдаж авах мөнгөтэй малчин байхгүйгээс болоод хэдэн дахин өндөр үнээр өвс зээлж байгаа сурагтай.
Хөрлөсөн цас, тажигнасан жавартай өдрүүдийг хүн малгүй туйлдаж, арай ядан өнгөрөөж байна. Хэдэн малтайгаа уулын мухарт байх малчин айлд тусламжийн унаа очих аргагүйгээс болоод харилцаа холбоо тогтоож чадахгүйд хүрээд байна. Үүнээс гадна өвс олдохгүй, олдсон нь хэтэрхий үнэтэй байгаа учраас малчид сандарч, мал өлбөрч үхэхэд хүрээд байна. Үнэтэй өвсийг худалдаж авах мөнгөтэй малчин байхгүйгээс болоод хэдэн дахин өндөр үнээр өвс зээлж байгаа сурагтай. Энэ жилийн хувьд ихэнх аймагт цагаан зуд нүүрлэсэнтэй холбоотойгоор отор нүүдэл, цас багатай нутаг руу цувах малын хөл тасрахгүй байгаа бололтой.
Цаашид энэ сард баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дунджаас хүйтэн, баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа аж. Мөн саяхан Увс аймгийн Зүүнговь суманд -49.4 хэмтэй хүйтэн шөнө болсон билээ. Цасны доорх өвсийг мал туурайгаараа ухаж, идэх боломгүй хөрлөсөн цастай байна. Тиймээс адуу, тэмээ олноор алга болж, малын эрэлт гарсан малчид их байна.
Малчид зурагт, радиогоор цаг агаарын мэдээ байнга сонсож байгаа боловч тэнгэрийн байдлыг харж малаа бэлчээрт гаргадаг.
Үүнээс гадна зарим аймагт өвстэй ч хэдий ч цасанд даруулсан учраас мал идэх ямар боломж үгүй байгаа аж. Мөн зудын эрсдэлтэй аймгууд руу өвс ихээр ачиж байгаа тухай албаныхан мэдээлж буй юм. Хайруу өвлийн хүйтэн эхэлж буй энэ үед малчид хаврын хүйтэн жавар, цасан шуурганд нүдүүлж, хэдэн малаа барах нь ээ. Саяхан орсон цасны улмаас баруун болон төвийн аймгуудын хаваржилт хүндэрсэн байна. Малчид зурагт, радиогоор цаг агаарын мэдээ байнга сонсож байгаа боловч тэнгэрийн байдлыг харж малаа бэлчээрт гаргадаг. Гэвч хоёр, гурав хоног дарааллаж орсон цаснаас болж, малаа хөлөөр нь бэлчээхээс илүүтэй, хотонд нь өвс тавьж өгөх хэмжээнд хүрчээ.
| МАЛЧИД МАЛАА БАРЖ, БАНКНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЛЭЭ |
|
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |