Баруун болон говийн аймгийн малчид сүүлийн хэдэн жил отор нүүдлээр амьдарч байна. Зундаа нутгийнхаа барааг харж, өвөл, хавартаа хүний нутгийг царайчилж, хөөгдөж, айлын бөөрөнд хэдэн малтайгаа толгой хорогдож яваа отрын малчдын амьдрал жилээс жилд хүндэрч байна. Зарим нь нутагтаа очилгүй айл айлын бэлчээр дамжаад, ад шоо үзэгдэж, хэдэн жилийг барлаа. Жилийн жилд нь хамар хатгах өвсгүй, хэд хэдэн аймгийн нутаг дамжиж, малаа тууж, бэлчээрийн сайныг зорих малчид энэ жил ч оторт гарчээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил болон отор нүүдэл хэрхэн өрнөж байгааг сурвалжиллаа.
Өнгөрсөн сарын сүүлчээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумаар яваад ирлээ. Тус сумын Тост багт 200 гаруй малчин өрх байдаг ч олонх нь нутгаа орхиод нүүжээ. Угтаа Гурвантэс сум Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс ч том газар нутагтай хэрнэ эзгүй шахам байна лээ. Хур ороогүй учир ган гачиг нүүрлэж, говийн саарал хөрс цөлжиж, хүн, мал амьдахад ч бэрх болсон тухай буйраа сахиад, хүн хүчгүй, унаа хөсөггүйн эрхэнд арга буюу нутагтаа үлдсэн хэдэн малчин ярьж байна. Гурвантэс сумын малчид Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймгийг зорьж, отроор явж байгаа гэнэ. Тартагтаа тулж, өвөлжөөнийхөө бэлчээрийг аль зун идээд дууссан хэдэн малчин аргагүйн эрхэнд юу юугүй нүүхэд бэлэн болсон байлаа. Отрын жижиг гэрээ ачаалж, эхнэр, хүүхдээ сумын төвд суурьшуулж, таана, агийн толгой амсаж, тамир орсон хэдэн богоо туугаад оторт гарах гэж байгаа цөөнгүй малчинтай таарсан. Тэд өнгөрсөн өвөл Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг, Баян-Өндөр сумын нутгаар оторлож яваад, зуны эхэн сард нутагтаа ирсэн юм билээ. Харин өнгөрсөн зун дахиад бороо ороогүй учраас отроор явахаар болжээ. Гэхдээ энэ удаад зэргэлдээх аймаг руу биш, хоёр ч аймгийн нутаг дамжиж явна гэсэн.
Энэ талаар залуу малчин эр “Завхан аймгийн Шилүүстэй сум руу өвөлжөө үзсэн. Өнгөрсөн өвөл нутагтаа өвөлжсөн ч энэ жил хэдэн мал маань онд орохгүй бололтой. Тэнгэр хангай хэдэн дусал ч хур унагасангүй. Тэгэхээр малчин бид нутагтаа яаж амьдрах билээ. Хэдэн мал маань харангасаж, харангадаж үхэх байх. Оторт явахад хамгийн хэцүү нь хүн хүчгүй байх. Эхнэр маань хэдэн хүүхдээ хараад сумын төвд үлдэнэ. Ах, дүүгээ ханьсаагаад цөөн хэдэн эрчүүд л оторт явдаг. Гадаа гарч эр, гэрт орж эм гэдэг чинь л отрын амьдралд байдаг даа. Хүний амьдрал юм хойно явахаас яах вэ дээ. Хэдэн малаа хотондоо өлбөрөхийг харж суудаг малчин гэж хаана байх билээ” гээд толгой сэгсэрч, ярина лээ.
Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд отроор амьдарч байгаа малчин Б.Мөнгөнсүхийг нутагтаа ирээд байх үеэр нь бид таарсан юм. Тэрбээр “Оторт явахад хэцүү. Хүний гар харж, малаа бэлчээ гэсэн газарт нь бэлчээрт гаргаж байна. Манай Тост багийн 100 орчим өрх оторт явсан. Зарим айл нь түрээсийн өвөлжөөнд амьдарч байгаа гэсэн. Бид ч яах вэ, хаяа хотны сумынхан учраас арай ч түрээс төлөхгүй байгаа. Гэхдээ өнгөрсөн жилээс хойш малчид түрээс нэхээд байдаг болсон байна лээ. Ойрхон сумын нутаг руу оторт гарсаар байтал малчид багтахгүй болсон. Энэ жилээс хол нүүж, оторт явж байгаа гэсэн. Нутагтаа үлдсэн малчид өвөлжөөний минь газрыг идээд дууссан байна лээ. Энэ жилдээ ч буцаж нүүж ирэлтгүй болж байх шиг байна. Оторт гарсан малчид жил болгон л малаа цөөлж, чадахынхаа хэрээр янзалж байна. Гэхдээ аль болгон хэдэн малаа муулж, Улаанбаатар руу ачих билээ дээ. Өнжмөл өвс хүртэл санхүүдээ тааруулж аваад, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна” гэв.
Биднийг очих үеэр Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарч, Өвөрхангай, Баянхонгор аймгийн удирдлагуудтай малчдыг оторлуулах талаар ярилцах уулзалт хийх таарсан юм. Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа хэлэхдээ “Ган болсон учраас малчид отроор явж байна. Гурван аймгийн удирдлагууд уулзаж, малчдын нөхцөл байдлыг ярилцана. Үүний дараа оторт явж байгаа малчидтайгаа уулзаж, нөхцөл байдалтай нь танилцана” гэсэн билээ.
Ганцхан сумаар ороход малчдынх нь тэн хагас нь отор нүүдлээр явж, нутаг нь эзгүйрсэн жишээг харж болохоор байна. Гурвантэс суманд нэлийсэн их тал, цөлжиж хоцорсон хөрс, ойгоод буусан шагай шиг дөрвөн зүг, найман зохисоос нутгаа харуулдсан отрын малчид л байна. Гэхдээ энэ нөхцөл байдал баруун аймгуудыг бүхэлд нь хөмөрч байгаа нь харамсалтай...
Бид энэ талаар аймгуудын Засаг даргатай холбогдож, тодруулснаа хүргэж байна. Засгийн газраас энэ оны өвөлжилтийн бэлтгэлд шаардлагатай өвс тэжээлийг малын толгойд дүйцүүлэн бэлтгэх чиглэлийг улсын хэмжээнд өгөөд байгаа. Үүний дагуу отрын бүс нутагт хамаарах аймгууд бэлчээрийн даацын дүн тооцоог гаргаж, дотоодын өвөлжилтийн бэлтгэлээ хангаад эхэлжээ.
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал:
-Манай улсын отрын гол бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрханд жилдээ 120-170 мянган толгой мал өвөлждөг. Энэ нь зөвхөн аймгийн хэмжээн дэх айл өрхийн дунд гарсан тоон үзүүлэлт. Би саяхан дөрвөн суманд очиж ажиллаад ирсэн. Намар харьцангуй сайхан байна. Жил болгон Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй сумын айл өрх отор нүүдэл хийдэг учраас малчид оторт гараад эхэлсэн байна лээ. Энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажил хангахаар аймгийн төсөвт тусгагдсан 160 сая төгрөгөөр 15 мянган боодол өвс бэлтгэсэн. Мөн 150 сая төгрөгөөр тэжээл бэлтгэхээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Тэжээлийг ОХУ-аас хямд үнээр худалдаж авахаар гэрээ байгуулах гэж байгаа” гэв.
Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж:
-Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд зуншлага оройтож, нийт нутгийн 50 гаруй хувь нь гандуу байсны зэрэгцээ намар эрт хүйтэрсэн. Ийм учраас өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатай байна. Энэ жил манай аймгийн говийн таван сум зуншлага муу байсан учраас өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Аймгийн хэмжээнд 500 өрх отор нүүдэл хийж эхэлсэн. Малчид Дундговь, Говьсүмбэр зэрэг отор дундын бүс нутаг руу өвөлжихөөр хөдөлсөн. Бидэнд тулгамддаг гол асуудал нь бэлчээрийн даац учраас Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд отор дундын бүс нутгийн зөвлөл хуралдаж, бэлчээрийн даац болон оторчдыг хүлээж авах боломжтой эсэх асуудлаар хуралдах гэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилд 2500 тонн өвс тэжээл хураахаар төлөвлөсөн. Одоогоор аймгийн 10 гаруй сумын 700-аад малчин өрх 400 мянга орчим малтайгаар бусад аймагт отор нүүдэл хийх төлөвлөгөө гараад байна.
Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав:
-Одоогийн байдлаар найман аймгийн 12 сумын найман мянга гаруй толгой мал Хэнтий аймгийн отор дундын бүсэд намаржиж байгаа. Хадлангийн ажиллагаа 50 хувьтай явагдаж байна. Бид аймгийн хэмжээнд малчдынхаа өвс тэжээлийг хангалттай хангахаар байгаа. Хэрлэн-Баян-Улаан отрын бүсэд Дундговь, Говьсүмбэр, Төв зэрэг баруун бүсийн аймгуудаас отрын нүүдэлчид ихээр ирж өвөлждөг. Энэ жил манай аймагт зуншлага сайн байсан. Ийм учраас отроор ирэх малчдын цуваа өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Өвлийн малыг тарга, хүчээр сайн байлгахын тулд өвс, тэжээлээр хангах нь хамгийн чухал аж. Сэрүү унаж, хүйтэн салхи сэлгэсэн намрын энэ өдрүүдэд малчид өвлийнхөө бэлтгэл ажлыг хангаж байна. Малчид хямд үнэтэй, өвс тэжээлийг сонгож эхэлжээ. Гэвч эрэлт ихсэх тусам үнэ нь нэмэгдэж, нийлүүлэлт ч мөн ихсэж байгаа гэнэ. Орон нутгаас орж ирсэн иргэд ихэвчлэн зах худалдааны төвүүдээс овьёос, хивэг тэжээл худалдан авч байна. “Нарантуул” захад “Алтан тариа, “Улаанбаатар” гээд дотоодын үйлдвэрийн овьёос хивэг зардаг ажээ. Мөн ОХУ-аас оруулж ирсэн олон төрлийн нэршилтэй хивэг, тэжээл ч зарж байлаа.
Үнэ ханшийг нь тодруулбал, “Улаанбаатар” хивэг 25 кг нь 17.5 мянган төгрөг, 45 кг овьёос 45 мянган төгрөгөөр худалдаж байв. “Алтан тариа” компанийн хивэг 25 кг нь 16.5 мянган төгрөг, орос овьёос 45 кг нь 40 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
Харин өвсний үнийн талаар Дорнод, Сэлэнгэ, Хэнтий аймгийн худалдаачдаас тодрууллаа. Тэд “Дорнодын шинэ нарийн ногоон өвс нэг боодол нь 5-7 мянган төгрөг, өнжмөл өвс 2-3 мянган төгрөгөөр зарагдаж байна. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд шинэ боодол өвс таван мянган төгрөг. Харин Хэнтий аймгийн шинэ ногоон өвс 10 мянган төгрөг. Малчид ихэвчлэн тонн, тонноор нь худалдаж авч байгаа. Энэ жил эрэлт их байна. Малчид газар дээрээс нь ирж худалдаж авч байгаа учраас зардал өндөр тусаж байгаа байх. Гэхдээ авахаас өөр аргагүй байх шиг байна” гэв.
Сүүлийн хэдэн жилүүдэд малын тэжээлээс гадна өвөлжөө, хаваржааны үнэ нэмэгдэж, эрэлттэй байгаа. Үүгээр ч зогсохгүй өвөлжөөний түрээс нэмэгдэж, хамгийн багадаа 5-7 сая болсон гэнэ. Бид хэд хэдэн аймаг, сумын өвөлжөө, хаваржаа зарах малчидтай холбогдож, үнэ ханшийг нь тодрууллаа.
-Төв аймгийн Аргалант сумын малчин: Дулаахан, бэлчээр сайтай 300 бог мал, 15 үхрийн байртай өвөлжөө 18 саяд худалдана. Гэрчилгээ гарсан учир нэр шилжихэд асуудалгүй. Зөвшөөрөлтэй учраас өөр сумын малчин ирэхэд хөөж, туух асуудал байхгүй.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын малчин: Өвөлдөө дулаахан, уулын дунд байрлах өвөлжөө 15 саяд зарна. Бог болон бод малын багтаамж сайтай хашаа саравч, бэлчээр сайн. Үнийн дунд мал оролцуулж болно.
Төв аймгийн Эрдэнэ сумын малчин: Тохижилт сайтай дулаахан өвөлжөө зарна. Үнэ 25 сая төгрөг. Үнийн дүнд бартер сонирхож болно. Малын бэлчээр сайтай, газрын гэрчилгээтэй.
Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын малчин: Гүн нуурын амралтын дэргэд байрлах эзэмшлийн газар болон 40 тооны үхэр тугалыг нийтэд 75 саяд зарна. Талбай хэмжээ 6136м², цахилгаантай, гүнийн худагтай, өвөлжөөний саравчтай, байшинтай, хадлангаа бэлтгэсэн.
Дархан-Уул аймгийн малчин: Баян голд худагтай өвөлжөө зарна. Үнэ 15 сая төгрөгөөс ярина.
Өвсний соргог, усны тунгалагийг даган нүүдэллэх нь малчдын цуваа баруунаас зүүн рүү нүүдэлж эхэлжээ. Малчид малын хашаа, хороо түрээсэлж, зарим нь туслах малчнаар ажилд орж, хэдэн малаа онд оруулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Харин тэд нутагтаа байгаа малчид бага хөөхийг, дарамтлахгүй байхыг хүсэж байгаа ярьж байлаа.
| СУРВАЛЖИЛГА: ОТРЫН БҮС НУТАГ ОЛНЫ ХӨЛД ДАРАГДАЖ, ХАМАР ХАТГАХ ӨВСГҮЙ МАЛЧДЫН НУТАГ ЭЗГҮЙРЧЭЭ |
|
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
2026-07-22 17:39:04
ЖАГСААЛТ: Гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх 367 төрлийн бараа
2026-07-22 17:32:07
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:57:58
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
2026-07-22 15:25:18
Хөвсгөлд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэргийг шуурхай илрүүлжээ
2026-07-22 14:34:42
ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
2026-07-22 14:12:00
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцлээ
2026-07-22 11:09:37
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
2026-07-22 10:17:39
Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ
2026-07-22 10:16:13
2026-07-22 10:04:11
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-07-22 10:00:22
Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав
2026-07-22 09:46:51
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Batam womens series” тэмцээн болно
2026-07-22 09:05:22
Эрдэмтэд асаагч бүтээгдэхүүний туршилтын үр дүнтэй танилцав
2026-07-22 08:41:19
Д.Булган (UNIDROIT)-ийн профессор Игнацио Тирадотай ууүлзлаа
2026-07-22 08:30:13
Монгол, Тажикистаны харилцаанд шинэ өнгө нэмсэн төрийн айлчлал үргэлжилж байна
2026-07-22 08:21:20
“Аянга” клубийн таеквондочид “KOREA OPEN”-оос 18 медаль хүртлээ
2026-07-22 08:07:36
Элчин сайд Шэнь Миньжюанд “Алтан гэрэгэ"-г гардуулан өглөө
2026-07-22 07:59:37
“IDLO”-гийн Жан Бийглтэй уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
2026-07-22 07:43:38
Элчин сайд Г.Байгалмаа “Славянский базар” олон улсын урлагийн наадамд зочлов
2026-07-22 07:37:06
2026-07-22 07:27:23
2026-07-22 07:22:39
Олон улсын дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
2026-07-22 07:17:32
НҮБ-ын Матилда Димовскаг "Найрамдал" медалийг гардуулав
2026-07-22 07:03:40
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-07-22 06:00:00
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оноос 27.5 хувиар өссөн байна
2026-07-21 16:15:53
Энэ оны эхний хагаст 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ
2026-07-21 15:56:23
Монголын баг олон улсын математикийн олимпиадаас хоёр мөнгөн, дөрвөн хүрэл медаль хүртжээ
2026-07-21 15:48:15
ИРГЭДИЙГ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭЖ ЗАЛИЛСАН АСУУДЛЫГ ХЯНАН ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-07-21 15:35:55
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
2026-07-21 15:10:30
Өмнөд Солонгосын Чүнчоноос А.Энхжин алт, Б.Солонго хүрэл медаль хүртжээ
2026-07-21 14:00:07
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
2026-07-21 13:52:21
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
2026-07-21 13:37:09
Шаардлага хангаагүй барилгад улсын төсвөөс санхүүжилт олгохгүй
2026-07-21 12:26:12
Усны ослын тохиолдол өнгөрсөн оны үетэй харьцуулахад 12 хувиар өсжээ
2026-07-21 12:02:07
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, 21 АЙМАГТ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАНА
2026-07-21 11:57:48
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа
2026-07-21 11:35:19
Бэлгийн боловсролын хүртээмж сул байгаа нь өсвөр насны жирэмслэлтийг нэмэгдүүлж байна
2026-07-21 11:12:35
Монгол, Тажикстан Улсын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болов
2026-07-21 10:58:24
Гурван удаагийн гал түймрийн дуудлагаар 33 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
2026-07-21 10:33:26
Усны ослоор 50 хүн амиа алдсаны 19 нь хүүхэд байна
2026-07-21 10:32:50
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-07-21 09:32:17
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-07-21 09:30:24
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 26.6 хувиар өслөө
2026-07-21 09:29:16
САВААГАА ДОХИХ ТЭРХЭН АГШИНД...
2026-07-21 09:26:06
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2026-07-21 09:23:49
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол долдугаар сарын 22-нд болно
2026-07-21 09:22:54
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
2026-07-21 09:22:43
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Н.ТАВИНБЭХ, ЗӨВЛӨХ П.ТОВУУДОРЖ ХОЁРЫН 2.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ
2026-07-21 09:21:12
Чөлөөт бөхчүүдийн 2026 онд олон улсын тэмцээнээс авсан медалиуд
2026-07-21 07:29:26
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Дархан дэлхийн Гран при” тэмцээн болно
2026-07-21 06:56:16
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны айлчлал үргэлжилж байна
2026-07-21 06:49:15
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |