“Эрдэнэт" ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн технологид шаардлагатай эргэлтийн ус хөлдөж доошилсноос үүдэн тодорхой хугацаанд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг ажиллахгүй болоод байсан. Тэгвэл тус хэсгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн байна.
Энэ талаар Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дарга Р.Эрдэнэ-Очир “Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологид чухал шаардлагатай эргэлтийн усны хомсдлоос шалтгаалан тодорхой доголдол үүссэн. Үүний улмаас үйлдвэрлэлээ түр хязгаарлах шаардлага зүй ёсоор бий болсон. Энэ нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ямар нэг байдлаар эвдэрч гэмтсэнтэй холбоогүй. Зөвхөн эргэлтийн усны хангамжтай холбоотой асуудал үүссэн учраас Өөрөө нунтаглах хэсгийн үйл ажиллагаа буюу гурван секц тус бүр дээр дөрөв хоногийн хугацаатай хязгаарлалт хийсэн. Бид энэ цаг хугацааг ашиглан үйлдвэрийн хэмжээнд хийхээр батлагдсан төлөвлөгөөт засварын ажлыг амжуулж хийлээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт технологийн дагуу хийж буй хязгаарлалт учраас ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн засварын ажлуудыг наашлуулж, хийж гүйцэтгэсэн. Ингэснээр дараагийн саруудад хийх засварын ажлууд багасаж, үйлдвэрлэлийн бүтээмж дээшлэх боломжтой болж байна” хэмээн ярьжээ.
| "Эрдэнэт" үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг хэвийн ажиллаж эхэлжээ |
|
2026-03-03 17:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |