Улаанбаатар хотод “Ковид-19”-ийн халдвар олон нийтийн дунд тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, өнөөдөр шинэ голомт үүсч “Ачтан-Элит клиник” эмнэлгийн есөн эмч, ажилтнаас коронавирус илэрсэн. Тиймээс арванхоёрдугаар сарын 15-наас хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг заавал шинжилгээ өгөхийг ЭМЯ-наас анхааруулсан билээ.
Үүний дараахан Баянгол дүүргийн X хорооллын 12 дугаар байрны V орцыг хамгаалтад авсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Энэ талаар Баянгол дүүргийн Шуурхай штабаас тодруулахад “БГД-ийн III хорооны 30В байрны IV орц, XIX хороо 52 дугаар байрны нэгдүгээр орц, VII хороо 89 дүгээр байр, VI хороо 51 дүгээр байрны хоёрдугаар орц, 65 дугаар байр, 53 дугаар байр болон 12 дугаар байрны V орцыг хамгаалтад авсан. ХӨСҮТ-ийн явуулын шинжилгээ авах баг ирж, иргэдээс шинжилгээ авна. Эдгээр байранд “Ачтан-Элит клиник” эмнэлгийн ажилтнууд оршин суудаг гэх мэдээлэл ирээгүй байна. Би өдөр НОК-оос утсаар лавлаж асуухад “Шинжилгээ авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн. Тус хамгаалалтаар хэчнээн өрхийн хэдэн иргэнийг тусгаарлаж байгааг одоо нэгтгэж байна. Үүний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой” гэлээ.
| Баянгол дүүргийн ШУУРХАЙ ШТАБ: Дөрвөн хорооны долоон байрыг хамгаалалтад авсан |
|
Гурван дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана
2026-06-16 12:33:19
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
2026-06-16 12:17:00
“ХАРАНХУЙГААС СОНСОГДОХ ОРЬ ДУУ” КИНОГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН
2026-06-16 11:49:42
ҮЗЭСГЭЛЭНТ ТӨГС
2026-06-16 09:32:09
ТӨРИЙН ДАРХАН С.СУГАРЫН ДҮҮ С.ЭРДЭНЭЭ: АХ МИНЬ НОЁН СЭВРЭЙ ХИЙЦИЙН МӨНГӨ АЯГАНААС ГАДНА ТӨРИЙН ТАМГА, МАРШАЛЫН ОДОН, АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ УРЛАЖ ТҮҮХЭНД ҮЛДСЭН ДЭЭ
2026-06-16 09:19:41
Сайд Б.Батцэцэг Германы сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-06-16 07:31:35
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-06-16 07:27:16
МАН-ЫНХАН НИЙСЛЭЛИЙН СОНСГОЛООР Х.НЯМБААТАРЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ӨНГӨРӨӨХ НЬ
2026-06-16 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГИЙН НАЙЗ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВТОБУС НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-06-16 07:00:00
БИ ДЕРЕВНИЙ ХҮҮХЭД
2026-06-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |