• Өнөөдөр 2025-03-15

"Хэрэглэгчид цахилгааны бичилттэй холбоотой асуудлыг төдийлөн ойлгохгүй байна"

2021-01-04,   818

 
Засгийн газрын тогтоолоор цахилгаан, дулаан, ус буюу суурь хэрэглээний үнийг өнгөрсөн сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл төрөөс даах шийдвэр гаргаад буй.
 
Үүнтэй холбоотой иргэдийн цахилгааны төлбөр хэт өндөр гарсан гэх шүүмжлэл гарсан. Иймд ШӨХТГ-аас мэдээлэл хийж, иргэдийн гомдол, мэдээллийн дагуу УБЦТС ТӨХК-д шалгалт хийхээр боллоо.
 
Дээрх асуудалтай холбоотой УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Манай хэрэглэгчид цахилгааны бичилттэй холбоотой асуудлыг төдийлэн ойлгохгүй байх шиг байна. Энэ талаар бид мэдээлэл өгөх арга хэмжээ авч байна. Гомдлын дагуу мэдээлэл өгөхөөр тодорхой ойлголттой болж эхэлсэн. Бид соён гэгээрүүлэх, мэдээлэл өгөх ажлаа цаашид үргэлжлүүлнэ. Засгийн газрын тогтоол гарснаас хойш иргэд тогны хэрэглээ үнэгүй болж байгаа юм байна гэж ойлгоод задгай хэрэглээнд шилжсэн.
 
Гэхдээ журмаар зохицуулахаар болж, иргэд цахилгаанаа хамаагүй хэрэглэж болохгүй гэдгийг ойлгосон. Бичилттэй холбоотой гол маргаан нь зургаан циклд хуваагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын хэрэглээ арванхоёрдугаар сард орсон байгаа юм. Энэ маргааныг бид ойлгомжтой тайлбарлах ажлыг зохион байгуулж байна. Цаашид хэрэглэгчид ойлгомжтой байх үүднээс билл өгөхөөр боллоо. Үүнд аль нь одоогийн хэрэглээ вэ, аль нь хөнгөлөлтөд орох вэ гэдэг тодорхой мэдээллийг багтаасан байна. Мөн иргэд өмнөх оны хэрэглээгээ мартчихсан учраас урьдчилсан байдлаар хэрэглэгчид мессеж илгээх ажлыг зохион  байгуулахаар болсон” гэв.
 
 

"Хэрэглэгчид цахилгааны бичилттэй холбоотой асуудлыг төдийлөн ойлгохгүй байна"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188