Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын хуулийн дагуу хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлжээ. Тодруулбал, Татварын шинэчилсэн хуулиар орон сууц худалдаж авсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг болсон юм. Ингэснээр анх удаа орон сууц худалдаж авсан иргэн болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлтөд хамрагдахаар хуульчилсан.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд: Татвар төлөгчийн бүрдүүлэх
Сургуулийн тодорхойлолт /файл/
Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/
Шаардлагатай тохиолдолд
1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
Орлого нотлох баримт /гадаад сургалт/
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах
1. Иргэний үнэмлэх
НД-ийн лавлагаа
Төрсний гэрчилгээ
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна… гэж заасны дагуу Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд: Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
Орлого нотлох баримт /файл/
Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах
1. Иргэний үнэмлэх
2. НД-ийн лавлагаа
Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.
Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах
2. Иргэний үнэмлэх
3. НД-ийн лавлагаа
Байр худалдан авсны зургаан сая төгрөг болон сургалтын төлбөрийн буцаан олголтыг хэрхэн авах вэ |
|