Өчигдөр "Тэнгэр плаза" худалдааны төвөөр өнгөрсөн сарын 30-нд үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээ өгнө үү гэх зарлал гарсан. Энэ талаар ЭМЯ-наас "Хавьтлыг өргөжүүлэн судлах ажил явагдаж байгаа. Орйын хавьтлуудаа хяналтандаа авч байгаа. Харин хоёрдогч хавьтлыг НЭМГ тандаж байгаа юм. Хавьтал болсон байж болзошгүй хүмүүсийг дуудаж шинжилгээнд хамруулж байна.
"Тэнгэр плаза" худалдааны төвд ажилладаг хүнээс халдвар илрээгүй. Худалдааны төвүүд эрсдэлтэй байгаа учраа анхааруулга өгч байгаа. Өвчтэй хүний тоо нэмэгдэхийн хэрээр эрсдэл нэмэгдэнэ. Вирусийн дэгдэлт гурван сар орчим үргэлжилнэ. 12 долоо хоногийн дунд долоо хоногт халдварын дэгдэлт өндөр байдаг. Хүнд үе эхэлж байгааг та бүхэн анхаараарай. Мэдээллийг бид дүүрэг, хороотой нь дэлгэрэнгүй мэдээлж байгаа. Иргэд сул сэлгүүцэхгүй байх хэрэгтэй байна" гэлээ.
| "Тэнгэр плаза" худалдааны төвд ажилладаг хүнээс халдвар илрээгүй |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |