• Өнөөдөр 2025-03-18

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн автобусны жолоочтой хамт амралтанд явсан 10 хүний наймаас нь "КОВИД-19" илэрсэн гэв

2020-12-29,   3204

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусны жолооч коронавирусийн халдвартай болох нь батлагдсан. Улмаар түүний ойрын хавьтлыг тусгаарлаж, шинжилгээ авсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд буй. Тухайн жолооч нь энэ сарын 24-нөөс ажлаасаа чөлөө авсан бөгөөд "Түүний гэр бүлийн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны хэлтсийн дарга А.Амбасэлмаа мэдээлсэн.
 
       Тэгвэл жолоочийн ойрын хавьтал болох хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.  Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр "Тухайн жолооч нь уг халдвар илрэхээс өмнө хамт ажилладаг арван хүний хамт амралтанд явсан гэнэ. Тиймээс уг арван хүнээс шинжилгээ авахад эхний шинжилгээгээр найман хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн гэж дотооддоо яригдаж байна. Зарим хэвлэлээр хоёр гэж бичсэн байна" гэлээ. Жолооч Б нь Зунжин-Шархад чиглэлд үйлчилгээнд явдаг байсан байна. Эх сурвалж “Жолооч Б-гээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагдсан. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн 33 дугаар чиглэлийн жолооч юм билээ. Одоо компанийн жолооч нарыг үйлчилгээнд огт гаргахгүй байгаа. Шинжилгээний хариу бүрэн гарсны дараа үйлчилгээнд явуулах байх. Миний сонссоноор жолооч Б-гийн эхнэр сувилагч хийдэг гэсэн” гэлээ.

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн автобусны жолоочтой хамт амралтанд явсан 10 хүний наймаас нь "КОВИД-19" илэрсэн гэв
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188