Энэ тавдугаар сар олон жилийн дунджаас хүйтэн байх цаг агаарын төлөв гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд шахмал түлшний олдоц багасах таван сарын 1 гэхэд түлшний цэгүүдийг хаах нь гэсэн яриа гарсан. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээлээс дараах тодруулгыг авлаа.
-Шахмал түлшний борлуулалт хэднийг хүртэл явагдах вэ?
-Түлш тавдугаар сарын 15 хүртэл борлуулагдана. Мөн зун ажилладаг борлуулалтын цэгүүд буюу Долоон буудал, Хөтөл гэх зэрэг цэгүүд 15 хүртэл зун борлуулах түлшээ татан авах учиртай. Энэ түлшээ сэрүүн өдрүүд, иргэдийн дунд түлшний хэрэгцээ гарсан үед борлуулдаг юм.
-Тэгэхээр зун ажилладаггүй цэгүүд нь хаагдана гэсэн үг үү. Энэ сар нэлээд сэрүүн байна гэсэн цаг агаарын төлөв гарсан. Тийм болохоор түлшний олдоц багасах байх гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна?
-Бид хэд цаг агаар сэрүүхэн байх юм бол нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай ярилцаад гэрээг нэг сар, 15 хоногоор сунгах боломжтой гэж шийдсэн.
-Дүүргүүдэд шахмал түлшний хязгаар тогтоосон гэсэн гомдлыг зарим борлуулалтын цэгийн хүмүүс ярьж байсан?
-Тийм хязгаарлалт тогтоосон зүйл байхгүй. Ер нь бол сарын сүүл болохоор санхүүгээс мөнгө хийлгэдэггүй юм. Сар, сарынхаа тооцоог хийж дуусгах гэж ингэдэг юм билээ. Тэр үед л зарим нэг борлуулагч нараас тийм яриа гарсан байна лээ. Мөн саяхан цаг агаар огцом хүйтэрсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд түлшний хэрэглээ нэмэгдсэн. Борлуулалтын цэгүүдийн түлш хурдан дуусаад, түүнийг нь нөхөж ирэх хооронд иргэдээс түлш дууссан байна гэсэн гомдол гарсан. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд 17 гомдол ирсэн. Бид хэд цаг алдалгүйгээр гомдлуудыг хаагаад явсан. Ер нь гэрээнийхээ дагуу тавдугаар сарын 15 хүртэл ажиллаад явна. Хэрвээ цаг агаарын нөхцөл байдал муудаж, шаардлага үүсвэл цааш нь сунгах боломжтой.
-Үйлдвэрийн хэмжээнд өдөрт хэчнээн тонн түлш гаргаж байгаа вэ?
-Төвийн болон зүүн үйлдвэрийн нийт таван шугам ажиллаж байна. Өдөртөө 1000-1250 тонн түлшийг үйлдвэрлэж байгаа.
-Өнгөрсөн намраас хойш хэчнээн тонн түлш борлуулсан бэ?
-Манай үйлдвэр дөрөв дэх өвлөө даван гарлаа. Өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад өнгөрсөн жилийн борлуулалт бага байгаа. 2020, 2021 онуудад 520-550 мянган тонн түлш борлуулагдаж байсан бол 2022 оны есдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл 460 орчим мянган тонн түлш борлуулаад байна.
-Түлшний борлуулалт муу байгаагийн шалтгаан юу вэ?
-Өнгөрсөн өвөл дөрөвдүгээр сарын 1 хүртэл түлшийг 50 хувийн хямдралтай үнээр зарсан. Тийм болохоор иргэд түлшийг нэлээд их хэмжээгээр нөөцөлсөн. Тэгээд ч өнгөрсөн жил энэ жилээс харьцангуй тогтуун, дулаахан хавар болсон. тийм болохоор айлууд нөөцөлсөн түлшээ бараг 11 дүгээр сарын 1 хүртэл түлсэн. Тэгэхээр энэ жилийн өдөр тутмын борлуулалт бараг тэр үеэс эхэлсэн гэж хэлж болно. Мөн бид хэд 102 хорооны 2300 орчим айлаас тандалт судалгаа авсан. Уг судалгаагаар 20-30 хувь нь түлш нөөцөлсөн байсан гэж гарсан. Дээрээс нь долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна гэж гарсан учраас долоо хоногт долоон шуудай нүүрс болгосон.
-Ирэх өвлийн нөөцөө хэдийнээс бэлдэж эхлэх вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Үүгээр тав, зургаадугаар сард 50 мянган тонн нөөцлөх, найм, есдүгээр сард мөн 50 мянган тонныг нөөцлөхөөр болсон. Энэ сарын нэгэн гэхэд 50 мянган тонн нөөцлөх 23 агуулахыг бэлэн болгоод байна.
| О.Мишээл: Цаг агаар хүйтэрвэл түлшний борлуулалтыг сунгах боломжтой |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |