• Өнөөдөр 2025-03-18

Өнгөрсөн шөнө гэр бүлийн хүчирхийллийн 97 дуудлага бүртгэгджээ

2020-12-28,   523

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийт  926 гомдол, мэдээлэл ирсэн байна. Нийт дуудлагын 742  нь зөрчлийнх бол, хулгайлах зургаа, гэр бүлийн хүчирхийллийн 97, гэмт хэргийн шинжтэй 40 дуудлага мэдээлэл иржээ.
 
Өнгөрсөн шөнө 151 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 зөрчил гарсан байна. Мөн 33 хүн гэмтэж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч яван, танхайрсан 60 , оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан 59 дуудлага тус тус 102 дугаарт иржээ. Ташрамд нийслэлд бэлэн байдлын зэрэг зарласнаас хойш 14 хоногийн хугацаанд 18 градусаас дээш архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон. Харин  өнгөрсөн хугацааны хатуу хөл хорио тогтоосноос эрүүлжүүлэгдсэн хүний тоо нэмэгдссэн байна.

Өнгөрсөн шөнө гэр бүлийн хүчирхийллийн 97 дуудлага бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188