• Өнөөдөр 2025-03-18

Улаанбаатар хотын тусгаарлан ажиглах байруудад нийт 1541 хүн байна

2020-12-26,   585

Улаанбаатар хотод 13 тусгаарлан ажиглах байранд 983 хүнийг тусгаарлаж байна. Мөн захиалгат нислэгээр ирсэн 558 хүн 10 тусгаарлах байранд байгаа юм. Харин орон нутагт 14 тусгаарлах байранд нийт 112 хүн байна. Одоогоор тусгаарлан ажиглах байранд онцгой байдлын байгууллагын 57, цагдаагийн байгууллагын 94, эрүүл мэндийн байгууллагын 72, нийт  223 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Коронавирусийн цар тахлын эсрэг өдөрт дунджаар 5100 алба хаагч үндэсний хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа аж. 

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Одоогоор нийт 1541 хүнийг Улаанбаатар хотод тусгаарлан ажиглаж байна. Шуурхай штабаас өчигдөр орой ХСҮТ-д илэрсэн тохиолдлын ойрын хавтлын 81 хүнийг “Кентавр” зочид буудал руу шилжүүлсэн байна.
 
Өнөөдөр тусгаарлан ажиглах байрнаас 558 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахихыг сануулж байгаа.
 
ХӨСҮТ-өөс эдгэрсэн 127 иргэнийг Хан-Уул дүүрэг дэх Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжүүлжээ. Яармагийн эмнэлгээс 343 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байна. Ингэхдээ шууд гэрт хүргэх байдлаар зохион байгуулах ажлыг хийж байна" гэлээ. 
 

Улаанбаатар хотын тусгаарлан ажиглах байруудад нийт 1541 хүн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188