• Өнөөдөр 2025-03-18

Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ

2020-12-26,   597

Сонгинохайрхан дүүрэгт  200 ортой  жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус эмнэлэг нь үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх хүчин чадалтай юм. Эмнэлэг ашиглалтад орсноор 157 мянган иргэн дэлхийн стандартад нийцсэн тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломж бий болно.  Мөн коронавирусийн халдварын тархалтын энэ үед тус эмнэлэг нь 100 орны хүчин чадалтайгаар  тусгаарлалтын чиглэлээр бэлэн байдалд үйл ажиллагааг явуулах боломжтой.

Эмнэлгийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажилд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар захиалагчийн техникийн хяналт хийж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр техникийн комисс ажиллаж, байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авчээ.
 
Энэхүү эмнэлэг нь олон улсын стандартын дагуу үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үзүүлэх, тав тухтай аюулгүй байдлыг хангасан эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын тав тухтай байдлыг хангасан орчин үеийн технологийн шинэчлэлтэд үндэслэсэн цогц эмнэлэг болж буйгаараа улсдаа жишиг болох юм.
 
Эх сурвалж: НЗДТГ

Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188