• Өнөөдөр 2025-04-25

АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж амиа алджээ

2023-05-15,   851

               АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж амиа алдсан хэрэг гарчээ. Тус хэрэг энэ сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон аж. Тодруулбал, “АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж ГССҮТ-д ирсэн” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага тус өдрийн 21 цаг 20 минутад бүртгэсэн байна.
 
       Дуудлагын дагуу хэргийг шалгахад 22 настай эмэгтэй АШУҮИС-ийн нэгдүгээр дотуур байрны долоон давхрын тагтнаас унаж, эмнэлэгт очоод нас барсан ажээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгаж байна.

АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188