• Өнөөдөр 2025-08-04

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно

2023-05-15,   411

"НӨАТ-ын сугалааны тохирол тавдугаар сарын 17-ны Лхагва гарагт /2023.05.17/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ удаагийн тохиролд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг сануулав. Өнөөдрийн байдлаар ebarimt системд 40,632,495 баримт бүртгэгджээ.
 
Сугалаагаар
 
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой аж.

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188