• Өнөөдөр 2025-08-04

Автомашины эд ангид хавчуулагдсан байсан 61 настай иргэнийг эсэн мэнд гаргажээ

2023-05-15,   372

           Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн 16-р зөрлөг гэдэг газарт бага оврын автобус суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг тавдугаар 14-ний өдрийн 21:07 цагт хүлээн авсан.

             Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хьюндай Кант загварын бага оврын автобус, иргэн Х-ын Приус-20 загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн 61 настай Б автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган тус аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчид хүлээлгэн өгсөн байна.


Автомашины эд ангид хавчуулагдсан байсан 61 настай иргэнийг эсэн мэнд гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188