• Өнөөдөр 2025-04-25

Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Марко Тоскано-Ривалта Монгол Улсад айлчлал хийлээ

2023-05-13,   357

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Марко Тоскано-Ривалта Монгол Улсад энэ сарын 6-10-ны өдрүүдэд айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажилаагаа болон өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн хариу арга хэмжээ авах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцов. Мөн тэрбээр Монгол аж ахуйтай танилцан, малчин айлд зочилж нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцлаа. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас болон бусад харьяа байгууллагуудаас Сендайн үйл ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг хангахад олон улсын өмнө өгсөн үүрэг, амлалтаа Монгол Улс амжилттай хэрэгжүүлж байгаад талархлаа илэрхийлж, НҮБ-ын Кадри аргачлалын хүрээнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг үнэлүүлэх баг илгээх саналыг хүлээн авсан юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай уулзаж, талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо.
Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Марко Тоскано-Ривалта Монгол Улсад айлчлал хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188