• Өнөөдөр 2025-04-25

Сайд Л.Энх-Амгалан болон албан бусад төлөөлөгчид Pearson компанийн төв оффист зочиллоо

2023-05-13,   362

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албан бусад төлөөлөгчид Лондон хотод байрладаг Pearson компанийн төв оффист зочиллоо. Тус байгууллагын Pearson English англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг Монгол Улс 2023 оноос 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлж буй. Туршилтын үр дүнгээс хамаарч, төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөн, ажиллаж байгаа билээ.   Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролын байгууллагуудад судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар тусгаж, УИХ-ын нэгдсэн чуулганы эхний хэлэлцүүлгээр дэмжсэн. Англи хэлийг гуравдугаар ангиас нь зааж эхлэх зорилгыг хэрэгжүүлэхэд Pearson компанийн дэмжлэг чухал юм.   Pearson English хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилд ашигладаг бөгөөд сурагчаас гадна багш давхар суралцах боломж бүрдэх юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Pearson компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр талууд санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд төрийн өмчийн сургуулиудад англи хэлний цогц хөтөлбөрийг үе шаттай нэвтрүүлэх, англи хэлний багш нарыг чадавхжуулах, үнэлгээний системийг сайжруулах, мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн /IT/ хөтөлбөрийг таван сургуульд хэрэгжүүлэх, сурагчдыг олон улсын мэргэжлийн сертификаттай төгсгөх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.   PEARSON компани нь 150 гаруй жилийн түүхтэй бөгөөд дэлхий даяар 6500 гаруй сургуультай хамтран ажиллаж, мэргэшүүлэх хөтөлбөр, олон улсын дунд сургуулийн хөтөлбөр, англи хэлний сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, жил бүр 3.4 сая суралцагч төгсгөдөг Английн боловсролын тэргүүлэгч байгууллага юм.
Сайд Л.Энх-Амгалан болон албан бусад төлөөлөгчид Pearson компанийн төв оффист зочиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188