• Өнөөдөр 2025-04-25

АРХАНГАЙ: Нийтийн тээвэрт цахилгаан автобусыг нэвтрүүллээ

2023-05-13,   367

Архангай аймагт болж буй ”Байгаль орчин, аялал жуулчлалын форум”-аар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нийтийн тээврийн хэрэглээнд цахилгаан автобусыг нэвтрүүлэх арга хэмжээний нээлт болов. Нээлтэд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Ингэснээр тус аймаг цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлсэн анхны аймаг боллоо. Уг автобусыг Голомт банкны ногоон зээлийн санхүүжилтээр “Нутаг хүнс трейд” компани гүйцэтгэж, “Эм Си И партнерс” компаниас нийлүүлэлт хийжээ. Байгаль орчинд эерэг нөлөөлөл авчрах эко буюу цахилгаан автобус нь нэг удаагийн бүрэн цэнэгээр 200 км явах хүчин чадалтай ба 24 хүний суудалтай 3 автобус ийнхүү хэрэглээнд нэвтэрч байна. Аймгийн хэмжээнд нэг цахилгаан түгээгүүр ашиглалтад оруулжээ.
АРХАНГАЙ: Нийтийн тээвэрт цахилгаан автобусыг нэвтрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188