• Өнөөдөр 2025-04-25

ХХААХҮЯ-наас түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүлжээ

2023-05-12,   288

                    Авто замын түгжрэлийг бууруулахаар хотын төвд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд эхний ээлжинд хувийн хэвшилтэй хамтран хоёр байршилд зогсоол байгуулахаар сонгон шалгаруулалт зарлан, зургаадугаар сарын 5-ныг өдрийг хүртэл материалыг нээлттэй хүлээн авч байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн зүүн талд болон ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн ард талд гэсэн хоёр байршлыг нийслэлийн зүгээс тодорхойлоод буй. Их багтаамжийн зогсоолын барилгын ажил, менежментийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хариуцан ажиллах бөгөөд үнийн хувьд нэг цагийн мянган төгрөг байхаар урьдчилан тогтоогоод байгаа юм.
 
          Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Төслийн сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК хариуцан ажиллаж байна. Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулахад онцгой анхаарах ёстой. Энэ нь түгжрэлийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ” гэв.

ХХААХҮЯ-наас түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188