Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа. Батлан хамгаалахын сайдыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуулууд хүндэтгэн угтаж, Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат командлалын шинэ байрны тохижилт, өдөр тутмын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудаа уламжлав.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр агаарын цэргийн мэргэжлээр гадаадын цэргийн академи, их дээд сургуульд суралцагчдыг тасралтгүй бэлтгэх замаар боловсон хүчний нөхөн хангалтыг сайжруулах талаар онцгой ач холбогдол өгч ажиллахыг хурандаа Т.Ганбатад үүрэг болгосон юм. Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллаж тус ангийн “Байлдааны туг”-ийг удирдлага, бие бүрэлдэхүүнд гардуулан өгсний зэрэгцээ “Онгоц нисдэг тэрэгний засварын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд хэлсэн үгэндээ “Эл өдөр Та бүхэн сүлд хийморийн бэлгэдэл болсон Байлдааны тугаа гардан авлаа. Тэртээх 1925 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт анхлан “Ю-13” онгоц дүүлэн ниссэн. Уг өдрөөс эхлэн монгол залуус нисэх онгоц, техникийг гарамгай эзэмшиж улс орныхоо агаарын тээврийн салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулсан төдийгүй 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад оролцож тусгаар улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалж ирсэн түүхтэй. Та бүхэн бол эдгээр зоригт баатруудын үйлсийг нэр төртэйгөөр залгамжлан үндсэн хуулиар хүлээсэн үүргээ тасралтгүй, найдвартай гүйцэтгэж, олон удаагийн онцгой, тусгай үүргийн нислэгээр эрдэнэт хүмүүний амь нас, эд хөрөнгийг цаг агаарын ердийн болон хүнд нөхцөлд авран хамгаалж, улс эх орон, удирдлагын дээд байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэйгөөр биелүүлж ирсэн бахархам хамт олон гэдгийг энд дурдахад таатай байна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын зүгээс Агаарын цэргийн командлал болон түүний харьяа ангиудын үүрэг гүйцэтгэлт бэлэн байдлыг дээшлүүлэх, зэвсэглэл техникийг шинэчлэх, хүний нөөцийг бэлтгэх, хангах асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэн, дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Ингээд та бүхэндээ удахгүй болох Нисэх хүчний 98 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, хөх тэнгэр нь цэлмэг, хөөрөлт буултын тоо нь тэнцүү байхын ерөөлийг дэвшүүлье” хэмээлээ.
Үүний дараагаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа “Байлдааны туг”-ийг гурвантаа өргөхөд нийт бие бүрэлдэхүүн уухайлан хүндэтгэл үзүүлсэн юм. Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд тус ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, зэвсэглэл техник, тавиулангийн орчин, нөхцөлтэй танилцаж, ангийн удирдлагаас энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээ, түүнд тулгамдаж буй асуудлуудыг сонссон юм.
Зэвсэгт хүчний 303 дугаар анги нь эл өдөр 60x60 харьцаатай 4800 м.кв талбай бүхий “Онгоц нисдэг тэрэгний засварын төв”-ийг албан ёсоор ашиглалтад хүлээн авсан юм. Уг төв нь дотроо нисдэг тэрэг хадгалах байр, зогсоол, нисгэгч, инженер, техникийн бүрэлдэхүүний ажлын байр, хичээл болон сургалтын танхим зэрэг орчин үеийн стандарт нийцсэн бүхий л төрлийн албан тасалгаа, техник хэрэгсэлтэй юм. Энэ талаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа хэлэхдээ “Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд өнгө нэмсэн онцлох ажлуудын нэг болох нь дамжиггүй. Урьд өмнө нь бид бүхэн ЗХУ-ын үеийн “Онгоц нисдэг тэрэгний засварын төв”-ийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Уг төв ашиглалтад орсноор нийт бие бүрэлдэхүүний ажиллах, сурч хөгжих орчин төгөлдөржиж, эрүүл мэнд бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлжилт дээшлэх төдийгүй нисгэгч, инженер, техникийн бүрэлдэхүүний бэлэн байдал үлэмж хэмжээгээр нэмэгдэх онцгой ач холбогдолтой юм. Энэ завшааныг ашиглаад уг төвийг барьж байгуулах санаачилгыг гаргаж БХЯ, ЗХЖШ-аас бодлогын түвшинд дэмжиж өгсөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүст Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.
| АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ БОЛОН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 303 ДУГААР АНГИД АЖИЛЛАА |
|
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |