Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Анан хотын захиргаанаас Монголд Тийболын спортыг хөгжүүлэхэд зориулж, 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спортын сэт хэрэглэлийг гардуулан өглөө. Уг арга хэмжээнд Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургууль, 15 цэцэрлэг хамрагдсан юм.

Сэт хэрэглэл гардуулах арга хэмжээнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Японы Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваучи Широ, Японы Анан хотын дарга Омотэхара Тацүма, Монголын Тийболын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн дарга М.Сугарсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Арга хэмжээний үеэр Уран хөдөлгөөнт гимнастикийн дүүргийн 14, нийслэлийн гурван удаагийн аварга 157 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд үзүүлбэр үзүүлэв. Мөн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагчид Тийболын үзүүлэх тоглолт толилууллаа. Үзүүлэх тоглолтын үеэр Япон Улсаас хүрэлцэн ирсэн зочид, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүтэй хүмүүс Тийбол тоглосон юм.
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Миний бие хүүхэд хамгаалал болон хүүхдийг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч, энэ чиглэлд хийгдэж буй санал санаачилгыг үргэлж дэмжиж ажилладаг. Тиймээс хүүхдийн бие бялдрыг зөв хөгжүүлэх, багаас нь бусдыг хүндлэх, багаар ажиллах, ялагдал, хожигдлыг зөв талаас нь ойлгож мэдрэх зэрэг чадварыг суулгахад хамгийн чухал суурь болсон Тийбол спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа билээ. Цэцэрлэгийн насны болон бага, дунд ангийн хүүхдүүд багаар ажиллах хүүхдэд ээлтэй спорт дутмаг байдаг. Тийболын спорт үүнийг нөхөж байгаа нь маш том давуу тал гэж харж байна” хэмээн онцоллоо.
Манай улсад 2019 онд Монголын Тийболын үндэсний холбоог үүсгэн байгуулж, уг спортыг хөгжүүлж эхлээд буй. Баянгол дүүргийн хувьд нийслэлийн 9 дүүргийн түүчээ болж, Тийболын спортын сургагч багшийг бэлтгэн, баг бүрдүүлж дугуйлан хичээллүүлж, цаашид нийслэл төдийгүй тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцох боломж нээгдэж байна.
Тийболын спорт нь бүх спортын суурь спорт болдог. Уг спортоор хичээллэснээр хүний баруун тархийг илүү хөгжүүлэх, мэндлэх, хүндлэх, багаар ажиллах, хамтын шийдвэр гаргах, ялагдал, хожигдлыг зөв талаас нь ойлгож мэдрэх зэрэг чадваруудыг хүүхдэд суулгаж өгөх давуу талтай юм.
ГУРВАН ТАЛТ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Тийболын спортыг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бүгд Найрамдах Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Монголын Тийболын үндэсний холбоо гурван талт санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр талуудын боловсролын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, өсвөр үеийн хүүхэд залууст багаар ажиллах чадвар суулгах, ёс зүйн боловсрол олгох, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд бодит нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ, ЯПОНЫ АНАН ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, Японы Анан хотын дарга Омотэхара Тацүма нар хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, цаашдын харилцааны талаар санал солилцлоо.
Анан хот Токушима мужийн зүүн өмнөд хэсэгт оршдог бөгөөд Шикоку арлын хамгийн зүүн хэсэгт байрладаг. Хуучин цайз хот байсан Токушима дүүрэг, боомт хот болох Тачибана дүүрэг гэсэн хоёр үндсэн төвтэй. 1958 оны 05 дугаар сарын 01-нд хоёр хот нэгдэж Анан хэмээн нэрийджээ. Мөн 2006 оны 03 дугаар сарын 20-нд Ханура, Накагава хотуудыг нэгтгэсэн байна. Анан хот нь дэлхийд лед гэрэл үйлдвэрлэлийн өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Энэ хотод Тийболын спорт өндөр хөгжжээ.
| БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ ТИЙБОЛ СПОРТЫН СЭТ ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА |
|
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |