• Өнөөдөр 2025-04-26

Б.Баасанхүү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ өндөрлөжээ

2023-05-08,   592

                          Б.Баасанхүү шигшээ 16-д дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Казахстаны Абиба Абужакиновад вазари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Б.Баасанхүү Бурундигийн тамирчин Африк тивийн аваргын хошой хүрэл медальт Сигнолин Каняамунезаг ялснаар шигшээ 16-д шалгарлаа. Тэрээр шигшээ 16-д дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Узбекистаны Абиба Абужакиноватай барилдана.
   Катарын нийслэл Доха хотод өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг жинд Бавуудоржийн Баасанхүү барилдлаа.
           Тэрбээр эхний шатанд Чилийн Мэри Ди Варгас Лейтэй таарсан бөгөөд барилдаан нэмэлт цаг руу шилжсэн. Улмаар нэмэлт цагт Варгас Лэй мэх хийх үедээ гар хөшсөн тул торгуулиар ялагдаж Б.Баасанхүү шигшээ 32-т шалагарлаа. Харин дараагийн шатанд Бурундигийн тамирчин Африк тивийн аваргын хошой хүрэл медальт Сигнолин Каняамунезатай барилдана.
ДАШТ найман өдөр үргэлжлэх бөгөөд монголын шигшээ багийн 18 тамирчин Дохаг зорьсон.

Б.Баасанхүү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ өндөрлөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188