Хөвсгөл аймгийн Ханх сумын Бүрэнхаан ууланд авиралт хийсэн уулчдын нэг нь энэ сарын 6-нд төөрч, сураггүй болсон гэх мэдээлэл бий. Төөрсөн иргэнийг хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид дроноор тодорхойлж, албаны нохойгоо дагуулж яваад олсон байна. Ингэснээр эрлийг амжилттай зохион байгуулсан 0257 дугаар ангийн хошууч В.Хуягтай холбогдож, эмэгтэйг хэрхэн аварсан талаар тодрууллаа.
-Орос эмэгтэйг төөрсөн гэх дуудлагын дагуу эрлийн ажиллагааг хэрхэн зохион байгуулсан бэ. Та бүхэнд дуудлагыг хэн өгсөн бэ?
-Энэ сарын 6-нд ОХУ-ын 15 иргэн Бүрэнхаан ууланд авиралт хийхээр гарсан юм. Уулчдыг уул руу өгсөхөд нь гар станц өгч явуулсан нь сайн хэрэг болсон. Тэгээд уулчид уулнаас буухдаа "Нэгнийгээ олохгүй байна" гэх дуудлагыг бидэнд өгсөн. Дуудлага хүлээж авснаас цаг гаруй хугацааны дараа бид төөрсөн иргэнийг олсон. Ингэхдээ түүний байгаа газрыг дроноор тодорхойлж, бүлгийн гишүүн болон нохойгоо дагуулан явган явж, чимээ өгч олсон.
-Төөрсөн эмэгтэйн биеийн байдал ямар байсан бэ. Түүнд анхан шатны тусламж үзүүлсэн үү?
-Өндрөөс болж түүний даралт ихсэж, зүрх нь муудсан учир багийнхантайгаа авиралтаа үргэлжлүүлж чадахгүй отог руугаа буцахаар үлдсэн юм билээ. Бусдаасаа хоцорсон даруйдаа төөрч улсын хилд тулах дөхсөн байсан. Улсын хилийн зурвасаас 4-5 километрт зайтай газраас төөрсөн иргэнийг олсон. Биднийг очиход иргэн айж, сандарсан байдалтай, даралт нь ихэссэн байсан төөрсөн гэдгээ ойлгосон байсан. 24-26 насны эмэгтэй байсан. Ууланд авирч байсан туршлагагүй учир зүг, чигийн баримжаагүй зогсож байсан. Биднийг аврахаар ирснийг мэдээд их баярлаж байна лээ. Аврагчдыг ууланд гарахад цастай байсан ч буухад нь цас хайлж байсан учир тэдний мөр арилсан байсан. Уг түүнтэй ойрхон морины жим байсан ч түүнийг олж хараагүй байсан. Түүнд анхан шатны тусламж үзүүлэх шаардлагагүй байсан.
-Төөрсөн иргэний байршлыг дроноор тодорхойлж, явганаар очиж авсан уу?
-Жуулчдын явж байсан газар бартаа саад ихтэй, тайга, хад ихтэй учир машин явах боломжгүй. Зөвхөн албаны нохой болон дроноор хайх боломжтой. Тиймээс төөрсөн иргэнийг дроноор тодорхойлж, бүлгийн гишүүн, аврагч нохойтойгоо явганаар очиж, чимээ өгч авчирсан. Бид түүнд оросоор “Айх хэрэггүй. Бусад дээр чинь хүргэж өгнө” гэтэл баярлаад биднийг тэвэрсэн.
-Бусад нь ууландаа амжилттай авирч, бууж чадсан уу?
-Бусад нь саадгүй авирч, отог дээрээ ирсэн. Тэднийг уулнаас бууж ирэхэд нь төөрсөн иргэнийг хүлээлгэн өгсөн. Тэд өглөө журмын дагуу нутаг руугаа буцсан.
-Хил дээр ажиллахад зөрчил хэр гардаг вэ?
-Албан байгууллага учир хамаагүй мэдээлэл өгч болохгүй. Улсын хилийн дагуу иргэд төрөх, хилд тулах, шуурганаар төөрөх асуудал жил бүр гардаг. Харин манай хил бусдыгаа бодоход харьцангуй зөрчил багатай.
-Жил бүр Бүрэнхаан ууланд авиралт хийхээр ОХУ-аас уулчид ирдэг үү?
-Жил бүр ОХУ-ын Буриад улсын 5000-7000 орчим уулчид оролцдог баяр болдог. Тиймээс жил бүр Бүрэнхаан ууланд авиралт хийхээр жуулчид ирдэг.
-Та хилийн цэрэгт хэдэн жил ажиллаж байна вэ. Цэргийн албаа хаана хаасан бэ?
-Би хилийн цэрэгт 18 дахь жилээ алба хааж байна. Би хилийн цэргийн 0257 дугаар ангидаа 10 жил ажиллаж байна. Өмнө нь Багануурын 0252 дугаар ангид ажиллаж байсан. Харин цэргийн албаа Дорнод аймгийн Халхгол сумын 0198 дугаар ангид хааж байсан.
-Багаасаа цэргийн хүн болно гэж мөрөөдөж байв уу?
-Багаасаа цэргийн хүн болно гэж мөрөөдөж, тэдний тухай сонсох, унших дуртай хүүхэд байсан. Мөн аавын минь мөрөөдөл байсан учраас би цэргийн хүн болохоор шийдэж байлаа. Миний удамд цэргийн хүн байхгүй. Хүү минь цэргийн хүн болно гэж ярьдаг, сонирхдог. Том болоод өөрөө шийдэх байх.
-18 жил хилийн цэргийн ангид ажил хэчнээн хилийн зөрчил илрүүлж байсан бэ?
-Залуухан цэрэг байхдаа бусдад бусдад хиймэл амьсгал хийх зэргээр анхан шатны тусламж үзүүлж бусдыг аварч байсан. Бусдад анхан шатны тусламж үзүүлж байгаа хүн айж сандарч болдоггүй юм. Хэрвээ сандрах юм бол бусдыг аварч чадахгүй өөрөө давхар эрсдэлд орох магадлалтай. Сандрахгүй байх нь бидний хувьд хууль гэсэн үг.
| ОРОС ЭМЭГТЭЙГ АВАРСАН ХОШУУЧ В.ХУЯГ: УУЛАНД ТӨӨРСӨН ОРОС ЭМЭГТЭЙН ДАРАЛТ ИХСЭЖ, АЙЖ, САНДРААД ЗҮГИЙН БАРИМЖААГҮЙ БОЛЧИХСОН БАЙСАН |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |