• Өнөөдөр 2025-04-26

Иргэд ногоон байгууламж сүйтгэж, барилга барихыг эсэргүүцэж байна

2023-05-06,   590

БЗД-ийн нэгдүгээр хорооны иргэд РЦНК-ийн баруун талд байрлах ойролцоогоор 20Х40 метр талбайд мод устгаж, 16 давхар барилга барих гэж буй тухай гомдол гаргасны дагуу БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон Салбарын хяналтын газар, Ойн газар, Нийслэлийн БОАЖГ, БЗД-ийн ЗДТГ-ын холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байна.
 
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нөхцөл байдалтай танилцсаны дагуу Нийслэлийн БОАЖГ, БЗД-ийн Тамгын газарт овоолсон шороог тэгшилж, хог хаягдлыг цэвэрлэх, Ойн газарт БЗД-ийн иргэдтэй хамтран мод тарих ажлыг эхлүүлэх, Усны газарт Сэлбэ голын ай савыг хамгаалах, Усны тухай хуулийг мөрдүүлж ажиллах хугацаатай албан даалгавар өглөө.
 
Ирэх долоо хоногт гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхийг БОАЖЯ-ны Салбарын хяналтын газарт үүрэг өгөв.
 
2022 онд тус хороонд БОАЖ-ын сайд иргэдийн гомдлын дагуу ажилласан ба Сэлбэ голын ай савыг хөндөж, ногоон байгууламж сүйтгэж барилгын ажил эхлүүлэх гэж байсан газрыг цуцалж байсан юм.

Иргэд ногоон байгууламж сүйтгэж, барилга барихыг эсэргүүцэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188