“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын нийт сувилагчид зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран үений эмгэгийн үзлэг, оношлогоог хийж байна.
Үзлэг, оношлогооны урьдчилсан бүртгэлд нийслэл, орон нутгийн 200 гаруй сувилагч хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар үйлчлүүлэгчийн тоо 250-д хүрээд байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг үе мөчний эмгэг, хэрх үе, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархи, хүзүү нуруу, үений дурангийн үзлэг болон биеийн жингийн индекс тодорхойлох, рентген шинжилгээ, хэвлийн болон зөөлөн эдийн үений ЭХО, компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI зэрэг нарийн мэргэжлийн оношлогоог хийж байгаа юм.
Энэ үйл ажиллагаа өнөөдөр 10:00-16:00 цаг хүртэл үргэлжилнэ.
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан үений эмгэгийн үзлэг, оношлогоо хийж байна |
|