• Өнөөдөр 2025-04-26

“Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдэвт цахим хэлэлцүүлэг болно

2023-05-06,   484

         Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр нэгдэж орсны 50 жилийн ойн хүрээнд Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын сүүний холбоо, Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэн, Бангладеш улсын Мал аж ахуйн үйлчилгээний газар, Индонези улсын Үндэсний судалгаа шинжилгээ, инновацын агентлаг, Хятад улсын Мал аж ахуйн ассоциаци, Израил улсын Сүүний сургуультай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд хийх гэж байна. 
 
      Хэлэлцүүлгийг 2023 оны тавдугаар сарын 30-ны 14:00-16:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна. 
 
        Тус арга хэмжээнд Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн улс орнууд оролцох бөгөөд Монгол, Энэтхэг, Хятад, Бангладеш, Индонези Улсын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж байгаа бодлого, арга хэмжээ, тулгамдсан асуудал, хөгжлийн боломж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. 

“Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдэвт цахим хэлэлцүүлэг болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-06 09:50:07
    ӨВС: ЭНЭ ХАР ЗУДНААР ЮУН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХУРАЛ ВЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-06 09:49:39
    Ард түмэн : 30 жил ямар ч үр дүнгүй хурал хэлэлцүүлэг хийлээ ч дээ. хаа байна үр дүн нь
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188