• Өнөөдөр 2025-08-05

Уран гулгагч Камила Валиева Монголд иржээ

2023-05-05,   539

      Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор Мөсөн өргөөд тив дэлхийн уран гулгалтын аваргууд хүрэлцэн ирж, шилдэг үзүүлбэрээ толилуулахаар болсон. ОХУ-ын уран гулгагчид өнөөдөр /2023.05.04/ 16:00 цагт Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Харин уран гулгагч Камила Валиева 20:40 цагийн онгоцоор Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ.
 
     Биеийн тамир спортын хорооноос Монголд анх удаа бүрэн хэмжээний уран гулгалтын шоу тоглолтыг энэ сарын 6-7-нд Степпе Аренад зохион байгуулах юм. Тоглолтод:
 
    Камила Валиева
    Елизавета Туктамышева
    Аделия петросян
    Софья Акатьева
    Евгений Семененко
    Дмитрий Алиев
    Марк Кондратюк
    Петр Гуменник
    Анастасия Мишина & Александр Галлямов
    Евгения Тарасова & Владимир Морозов
    Алёксандра Бойкова & Дмитрий Козловский
    Викторя Синицына & Никита Кацалапов нарын уран гулгагчид оролцоно.

Уран гулгагч Камила Валиева Монголд иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188