• Өнөөдөр 2025-04-26

Замын хөдөлгөөнд хэсэгчлэн хязгаарлалт хийнэ

2023-05-04,   371

     Унгар Улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 4-7-нд манай улсад албан ёсны айлчлал хийх юм. Энэхүү айлчлалтай холбоотойгоор тодорхой байршлуудад замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хязгаарлахаар болжээ. Тухайлбал,
 
  • Наадамчдын гудамж,
  • Чингисийн өргөн чөлөө,
  • Энхтайваны өргөн чөлөө,
  • Их Монголын Улсын гудамж,
  • Жанжин Д.Сүхбаатарын талбай,
  • Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлана.
       Эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөндөө оролцохыг уриалж байна.

Замын хөдөлгөөнд хэсэгчлэн хязгаарлалт хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188