• Өнөөдөр 2025-04-26

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 80 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

2023-05-02,   466

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны дөрөвдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 563 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 190 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 373 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.
 
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 98 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 80 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 80 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188