• Өнөөдөр 2025-04-26

Улаанбаатарт АИ-92 бензиний 21, дизелийн түлшний 31 хоногийн нөөцтэй байна

2023-05-02,   330

              Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 117.561 тонн шатахууны нөөцтэй байна.
 
А-80 бензин 4,551 тонн буюу 27 хоногийн
АИ-92 бензин 35,345 тонн буюу 28 хоногийн
АИ-95 бензин 3,575 тонн буюу 27 хоногийн
ДТ 70,102 тонн буюу 28 хоногийн
Онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,826 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 бензин 754 тонн, АИ-92 бензин 19,934 тонн буюу 21 хоногийн, АИ-95 бензин 2,230 тонн буюу 31 хоногийн, ДТ 36,872 тонн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байгаа аж.
Манай улс он гарсаар нийт 684.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Тодруулбал, А-80 бензин 7.1 мян.тн, АИ-92 бензин 199.7 мян.тн, АИ-95/98 бензин 6.1 мян.тн, ДТ 390.6 мян.тн, онгоцны түлш 13.4 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 53 мян.тн байна.

Улаанбаатарт АИ-92 бензиний 21, дизелийн түлшний 31 хоногийн нөөцтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188