Налайх дүүрэгт байрлах ясны үйлдвэр шатаж байна гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй. Үүнтэй холбоотой ОБЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс энэ асуудлыг тодруулахад "Налайх дүүрэгт байрлах ясны үйлдвэр шатсан гэдэг нь ташаа мэдээлэл. Өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сум нэгдүгээр баг /Налайх дүүргээс баруун урд зүгт 8 км/ байгууллагын хашаан дотор хураалттай байсан дугуй, шуудай, хайрцаг бусад эд материал шатсан дуудлага мэдээлэл 14:57 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Налайхын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж гал түймрийн тархалтыг 16:10 цагт зогсоож, бүрэн унтрааж ажиллалаа.
ОБЕГ: Налайх дүүрэгт байрлах ясны үйлдвэр шатсан гэдэг нь ташаа мэдээлэл |
|