• Өнөөдөр 2025-04-26

Бага насны хоёр хүүхэд 14 давхарын цонхоор унах эрсдэлтэй байсныг аюулгүй болгожээ

2023-04-30,   399

                            Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны .... дугаар байрны 14 давхарын цонхоор тав болон есөн настай хүүхдүүд унах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг иргэний мэдээллийн дагуу Ачит-115 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрдэнэчулуун, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч П.Биндэрьяа нар шуурхай ажиллан, хүүхдүүдийг буулгаж, аюулгүй болголоо.
 
               Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байх, бага насны хүүхэдтэй айл өрх цонхыг дотроос онгойхгүй болгох, бариулыг тусад нь салгах, цонхонд хамгаалалт хийх, цонхоор унах нь ямар аюул, осолтой байдаг талаар тайлбарлан, ойлгуулах зэргээр аливаа эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү!
Эрсдэл хаана ч байдаг гэдгийг цаг үргэлж санаж, хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарна уу.

Бага насны хоёр хүүхэд 14 давхарын цонхоор унах эрсдэлтэй байсныг аюулгүй болгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188