• Өнөөдөр 2025-04-26

НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА 33 БАЙРШИЛД БОЛЖ БАЙНА

2023-04-29,   599

       Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Мөн есөн дүүргийн хэмжээнд 481 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг байнга борлуулж буй. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаалж байгаа юм.
 
                           Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны 10:00-16:00 цагийн хооронд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт гурав, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, нийт 33 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар аюулгүй байдалд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,  Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Татварын хэлтэс хамтран байнгын хяналт тавьж байна.

НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА 33 БАЙРШИЛД БОЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-29 17:10:55
    Amarjargal: Бгд ворлд монголиа гын гадна талбайд худалдаа гарна гэсэн байхгүйд байна
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188