• Өнөөдөр 2025-04-26

ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ, ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ

2023-04-27,   355

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
 
Аргын тооллын: 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны пүрэв гараг
Наран ургах шингэх: 5:42-19:58
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сансар
 
       Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ, ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188