• Өнөөдөр 2025-08-05

Бригадын генерал Б.Ууганбаярыг Турк Улсын Ерөнхийлөгчийн "Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль"-аар шагнажээ

2023-04-26,   422

                   Бүгд Найрамдах Турк Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярыг  тус улсын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар шагналаа.
 
           Шагналыг өнөөдөр тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октайн гардуулан өгсөн юм. Монгол Улсын Эрэн хайх, аврах багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа барилгын нуранги дороос 8 хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (үүнээс 6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн бол эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм.
 
           Мөн Засгийн газрын шийдвэрээр БНТУ руу  илгээсэн таван тонн махан нөөш,  нэг тонн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэр бүхий хүмүүнлэгийн тусламжийг тус улсад хүлээлгэн өгч, дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай мөр зэрэгцэн, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ.

Бригадын генерал Б.Ууганбаярыг Турк Улсын Ерөнхийлөгчийн "Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль"-аар шагнажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188