Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2023 оны эхний улиралд 22 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 12.3 (2.3 дахин) сая тонноор өссөн байна. Үүнд авто тээврээр тээсэн ачаа 10.5 (4.1 дахин) сая, төмөр замын тээврээр тээсэн ачаа 1.9 (29.8 хувь) сая тонноор өссөн нь нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр оны эхний улиралд 31.3 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 8.8 (21.9 хувь) сая хүнээр буурлаа. Ийнхүү буурахад авто тээврээр зорчигчид өмнөх оны мөн үеийнхээс 23 хувиар буурсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2023 оны эхний улиралд өмнөх улирлынхаас 1.2 (5.8 хувь) сая тонноор, зорчигчид 1.4 (4.8 хувь) сая хүнээр өссөн байна. Бүх төрлийн тээврийн орлого оны эхний улиралд 705.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 403.5 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ өсөлтөд агаарын тээврийн орлого 150.9 (3.7 дахин) тэрбум, авто замын тээврийн орлого 149.6 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Бүх төрлийн тээврийн орлого энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас 39.3 (5.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Бүх төрлийн тээврээр 22 сая тонн ачаа тээвэрлэжээ |
|