• Өнөөдөр 2025-04-26

Сураггүй алга болсон долоон настай хүүхдийг эсэн мэнд олжээ

2023-04-25,   1157

              Сураггүй алга болсон нэг том хүн болон долоон настай хүүхдийг эсэн мэнд олжээ.
 
            Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан гурван хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгаж, нэг нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон байна. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 60 настай, эмэгтэйг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж Бугат сумын Бухын даваа гэх газраас эсэн мэнд олжээ.

           Мөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын Бор-Өндөр багийн нутагт энэ сарын 24-ний 18:00 цагийн орчимд долоон настай эрэгтэй хүүхэд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авчээ. Орой 23:47 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж урд шөнө 5:35 цагт хүүг хажуу айлын хашаанаас олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.


Сураггүй алга болсон долоон настай хүүхдийг эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188