• Өнөөдөр 2025-05-16

Энэ оны байдлаар цахим орчинд 810 тэрбум төгрөгийн залилах гэмт хэрэг гараад байна

2022-11-15,   772

            Цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн Ерөнхий Газар, Монголбанк, Монголын банкны холбооноос өнөөдөр хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр “UNSEND-Бүү шилжүүлээрэй” уриан дор цахим залилах гэмт хэргээс сэргийлэх аян зохион байгуулж буй талаар мэдээлсэн юм. Энэхүү уриа  өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн энэ сарын 29-ний хооронд үргэлжлэх аж. Мэдээллийн үеэр Цагдаагийн хошууч н.Билгүүдэй дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "31 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн 10 мянга нь зөвхөн залилах гэмт хэрэг байна. 2021 онтой харьцуулахад энэ нь өссөн бөгөөд 88.2 хувийг зөвхөн цахим залилан эзэлж байна. Нийт 810 тэрбум төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 710 тэрбум төгрөгийг нь нөхөн төлүүлсэн" гэсэн юм. Мөн ЦЕГ-аас "Цахим залиланд 35-аас дээш насныхан хамгийн их өртөж, хохирч байна. Энэ насны иргэдийн хувьд цахим аюулгүй байдлаа хамгаалах чиглэлд мэдээлэл муутай байна" гэв. 

Энэ оны байдлаар цахим орчинд 810 тэрбум төгрөгийн залилах гэмт хэрэг гараад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188