• Өнөөдөр 2025-05-16

УЛСЫН НӨӨЦИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД УЛСАД 80 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

2022-11-14,   344

      Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа Улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтан “Г”, “А” нар Улсад 80 сая төгрөгийн хохирол учруулжээ. Тухайлбал, тус этгээдүүд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үрийн нөөцийн агуулахаас 89 тн улаан буудайн “Дархан-144” элит сортын үрийг бусдад давуу байдал бий болгож хууль бусаар олгосноор улсад 80 сая төгрөгийн хохирол учруулсан байна. 

       Ташрамд дурдахад,  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 130 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 94 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

 

УЛСЫН НӨӨЦИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД УЛСАД 80 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188