• Өнөөдөр 2025-05-16

Даац хэтрүүлсэн жолооч нарыг 34 сая төгрөгөөр торгожээ

2022-11-12,   357

      Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас замын ашиглалт, даац хэтрүүлэлттэй холбоотой мэдээлэл өглөө.
 
      Тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Авто замын даацыг инженерийн байгууламж, стандартаар нь дээд хязгаар тавьдаг. Мөн тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага гэж бий. Тус стандартыг 2003 онд баталж, өнөөдрийг хүртэл мөрдөж байна.
 
      Энэхүү стандартын дагуу автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байдаг. Зам, тээврийн хөгжлийн яамнаас жил бүр тээвэрлүүлэгч, ачаа тээврийн компаниудад албан бичгээр даац хэтрүүлэхгүй байх анхааруулга, зөвлөмж хүргүүлдэг. Мөн хяналт, шалгалтыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн албанаас тогтмол явуулж байна” гэв.
 
        2022 оны зургадугаар сараас аравдугаар сарын хооронд нийт 14.018  тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд даац хэтрүүлсэн 228 зөрчил илэрч  34,200,000 төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг газар дээр нь арилгасан байна. Иймд зөвшөөрөгдөх хэмжээнд заасны дагуу тээвэрлэлт хийж, авто замаа хайрлахыг аж ахуй нэгж, жолооч нарт уриаллаа. 

Даац хэтрүүлсэн жолооч нарыг 34 сая төгрөгөөр торгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188