2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн Амын Сангийн хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл Мэндийн Яам, Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв хамтран “Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба дэмжлэгт удирдлага” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор “Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ба дэмжлэгт удирдлага” хэлэлцүүлгийг өмнө нь 2021 он, 2022 оны дөрөв дүгээр сард цахимаар зохион байгуулж, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зөвлөмжийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг цөөн тооны эрүүл мэндийн байгууллага ирүүлсэн нь зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна.

Өмнөх хэлэлцүүлгээр өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлийн санхүүжилтээр үнэлгээ багатай гэж ач холбогдлыг дутуу үнэлэх, өсвөр үеийн кабинетийг хаах, зориулалтын бусаар ашиглах, өсвөр үеийн эмч, мэргэжилтнийг өөр ажил хавсран гүйцэтгүүлэх зэрэг тулгамдсан асуудал байгааг тодорхойлсон. Мөн Эрүүл мэндийн яамнаас өсвөр үеийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн тушаал шийдвэрүүд гарсан боловч аймаг, нийслэлийн түвшинд хэрэгжилт хангалтгүй, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд өсвөр үеийн төвүүдэд ажиллах хүний нөөцийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй зэрэг тулгамдсан асуудлууд хэвээр байна. Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ тасралтгүй тогтвортой үргэлжлэхэд янз бүрийн түвшний удирдлагын ойлголт, дэмжлэг нөлөөлж байгаа тул өнөөдөр бид “Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ба дэмжлэгт удирдлага” хэлэлцүүлгийг дахин зохион байгуулж байна. Өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн охидын асуудал биш. Ялангуяа амиа хорлолт, донтолтын асуудал хөвгүүдэд илүүтэй тохиолдож байна. Эрүүл мэндийн үзүүлэлтэд амиа хорлолт хөвгүүдийн дунд илүү байна. Хөвгүүдийн асуудалд анхаарал хандуулах, хөвгүүдэд тусламж, үйлчилгээг хүргэх асуудал чухал байна.
Иймд өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтвортой үргэлжлүүлэхэд энэ чиглэлээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, хэлэлцэх замаар тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, хэлэлцүүлэгт хамрагдсан удирдлагууд өөрийн орон нутаг, дүүрэгтээ өсвөр үеийнхэнд ээлтэй тусламж, үйлчилгээг дэмжин тогтвортой үргэлжүүлнэ гэдэгт итгэлтэй байна." гэлээ. Тус хэлэлцүүлгийн үеэр
“Өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр ЭМЯ-ны АЛШТХ-ийн дарга Г.Навчаа,
“Өсвөр үе, залуучуудын бэлгийн болон НҮЭМ-ийн асуудлыг дэмжих нь” илтгэлийг НҮБХАС-ийн бэлгийн болон НҮЭМ, эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Шинэтөгс,
“Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр СЭМҮТ-ийн дэд захирал Н.Алтанзул,
“Өсвөр үеийн эрүүл мэндийн байдлын тандалтын тогтолцооны өнөөгийн байдал” сэдвээр ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа,
“Охидын үзлэг хүний эрхийн зөрчил болох нь” сэдвээр Хөөрхөн зүрх ТББ-ын сэтгэл зүйч Х.Эгшиглэн нарын илтгэлүүд танилцуулагдлаа.
| “Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба дэмжлэгт удирдлага” хэлэлцүүлэг болж байна |
|
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |