• Өнөөдөр 2025-05-16

Согтуурсан үедээ дөрвөн давхраас үсрэхийг завджээ

2022-11-11,   462

     Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн хойд хаалганы дэргэд 15 дугаар байр дөрвөн давхраас хүн үсрэх гээд байна дуудлагыг арваннэгдүгээр 10-ны өдрийн 10:55 цагт  Онцгой байдлын газарт хүлээн авчээ.

   Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 30 настай эрэгтэй Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох зорилгоор жижиг өрөөнийхөө хаалгаа дотор талаас нь цоожлон, онгойлгохгүй байжээ. Улмаар албан хаагчид 15 минут ярилцлага хийн өөрөөр нь онгойлгуулж аюулгүй болгон Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.

 

 

 

 


Согтуурсан үедээ дөрвөн давхраас үсрэхийг завджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188