• Өнөөдөр 2025-05-16

Филиппин Улс руу зорчих иргэдийн анхааралд

2022-11-11,   300

       Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Бүгд Найрамдах Филиппин Улс гадаадын иргэдэд тавих шаардлагаа өөрчлөв. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын иргэд тус улс руу зорчихдоо коронавируст халдварын ПГУ болон түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүй бөгөөд англи хэл дээрх вакцины гэрчилгээг хэвлэн биедээ авч явна.

       Харин коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй 15 наснаас дээш насны гадаадын иргэд Филлипин Улс руу зорчихоос 24 цагийн дотор өгсөн коронавируст халдварын түргэвчилсэн шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай. Түргэвчилсэн шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд хилийн шалган нэвтрүүлэх цэгт дахин түргэвчилсэн шинжилгээ өгөх бөгөөд дахин “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлалтад хамрагдана. Түүнчлэн тус улс руу зорчиж буй гадаадын иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлагатай бөгөөд нийт зорчигчид Филиппин Улсад ирэхээс 72 цагийн өмнө дараах холбоосоор нэвтэрч “еArrival Card” маягтыг бөглөж, хэвлэн биедээ авч явах шаардлагатай болно.

 

Филиппин Улс руу зорчих иргэдийн анхааралд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188