• Өнөөдөр 2025-05-16

БНХАУ-ын иргэн монгол иргэдийн машиныг мөргөөд, зугтжээ

2022-11-10,   464

      Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 22 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машинтай согтуу хүмүүс зодоон хийгээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

      Дуудлагын дагуу  тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахад БНХАУ-ын иргэн Р, Т болон орчуулагч Монгол Улсын иргэн Н нар нь үл таних БНХАУ-ын хоёр иргэнтэй маргалдан улмаар хоорондоо зодолдож, энэ үед БНХАУ-ын иргэн Т нь автомашинаа унаж зугатах үед Монгол Улсын иргэн Б зодоон хийсэн хүнийг явуулахгүй гэх шалтгаанаар “Тоёота Камри” маркийн автомашинаараа замыг нь хааж хөндлөн байрлуулсан байхад нь түүний автомашиныг болон дэргэд нь байрлуулсан байсан Монгол Улсын иргэн О нарын авто машиныг мөргөж зугтсан нөхцөл байдал тогтоогдсон.

    Монгол Улсын иргэдийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, тээврийн хэрэгслүүдэд эвдрэл учирсан, БНХАУ-ын иргэн Т болон Р нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлсэн бөгөөд үл таних БНХАУ-ын гэх хоёр иргэнийг хэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

БНХАУ-ын иргэн монгол иргэдийн машиныг мөргөөд, зугтжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188