Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ирэх жил хийхээр төлөвлөж байгаа явган болон дугуйн зам, ногоон байгууламжийн талаарх мэдээллийг нь сонслоо. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хувьд 64 байршилд чөлөөлөх шаардлагатай 1559 гарааш байснаас энэ жил 1234-ийг чөлөөлж, эхнээс нь явган болон дугуйн зам тавиад эхэлжээ. Харин Хан-Уул дүүргийн удирдлагууд Эко коридор байгуулахаар төлөвлөснөө танилцуулав.
Энэ үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс одоо байгаа дугуйн болон явган зам, мөн үүнийг хэрхэн нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах чиглэлээр хийх богино хугацааны төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, нийслэлийн төвийн барилгажсан хэсэгт 31.4 км дугуйн зам байна. Гэвч эдгээр зам нь явж байгаад тасардаг, хоорондоо холбогдоогүй гэх мэт асуудал байгаа юм. Иймээс эдгээрийг холбох, иргэд дугуйн замаар зорчиж ажилдаа явах нөхцөлийг бүрдүүлэхэд 31.5 км явган болон дугуйн зам шаардлагатай байгааг судалгаагаар гаргажээ.
Хотын дарга “Дугуйн болон явган зам тавихдаа иргэдийн зорчих хөдөлгөөний урсгалыг тооцож, бодит төлөвлөлт хийх хэрэгтэй. Иймээс дүүргийн удирдлагууд замын трасс гаргаж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн тооцоо судалгаатай уялдуулах шаардлагатай. Явган замыг хамгийн багадаа гурван метр өргөн байхаар төлөвлөх хэрэгтэй” хэмээсэн юм.

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва “Дүүргүүдээс төлөвлөлтийг авч, нэгдсэн байдлаар төлөвлөлт гаргая. Дүүргийн удирдлагуудын саналыг мөн тусгая. Бид богино болон урт хугацааны шийдлүүдийг төлөвлөж байна. Эдгээр нь хотын түгжрэлийг бууруулахад ч бодит хувь нэмэр оруулна” хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Рио Тинто Монгол" ХХК-тай хамтран ажиллах хоёр талт гэрээг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Энэ гэрээгээр гэр хорооллын бүсийн хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон юм. Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнг хаана байгуулах талаар дүүргийн удирдлагуудтай санал солилцлоо. Олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах хэрэгтэйг, үүнийг даган гэр хороололд бүтээн байгуулалт өрнөж, бизнес өргөжнө" гэдгийг онцлов.
Хотын дарга уулзалтын төгсгөлд дүүргийн удирдлагуудад хаана, ямар ногоон байгууламж, явган болон дугуйн зам барих талаарх төлөвлөлтөө долоо хоногийн дотор бэлтгэж, Нийслэлийн Бодлогын шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаатай нэгтгэж, 14 хоногийн дараа нэгдсэн төлөвлөлтөө танилцуулах үүрэг өглөө.
| Дүүргийн удирдлагууд ногоон байгууламж, явган болон дугуйн замын нэгдсэн төлөвлөлт гаргана |
|
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |