Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт ямар нэгэн хий цацагдсанаас сурагчид болон багш, ажилчид эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл хяналт, шалгалтын явцад урьдчилсан байдлаар гарсан дүгнэлтийг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Жавхлан танилцууллаа. Тэрбээр “Сургуулийн их завсарлагааны үеэр мэргэжлийн байгууллагат ахуйн газ алдлаа гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага, онцгой байдлын газар, тагнуулын байгууллагууд ажилласан. Ингээд хяналт шалгалтын ажил үргэлжлэн явагдаж байна. Харин анхны мэдээллээр ирсэн сургуулийн гал тогоо ахуйн газ алдсан гэх мэдээлэл худлаа байсан нь тогтоогдсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Харин тус сургуулийн сурагч нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч цацсан байж болзошгүй талаар цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ нулимс асгаруулагч бодис нь хоромхон зуурт хүний амьсгал боогдуулж, нулимс асгаруулах аюултай. Тиймээс ямар нэгэн байдлаар ахуйн газ алдсан гэх мэдээлэл худлаа. Сургуулийн орчинд багш, сурагчдад эрүүл мэндийн байгууллага шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Эцсийн байдлаар дүгнэлт гаргахаар шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа” гэв.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр “Дархан-Уул аймгийн Дархан сумын Оюуны ирээдүй сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг 11-р сарын 08-ны 11:05-д авч шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр нэг давхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон” гэлээ.
| ЦЕГ: ОЮУНЫ ИРЭЭДҮЙ СУРГУУЛИЙН СУРАГЧИД НУЛИМС АСГАРУУЛАГЧ ХИЙ ЦАЦСАН НЬ ТОГТООГДСОН |
|
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |