• Өнөөдөр 2025-09-06

Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийг Оросын талд шилжүүлнэ гэсэн санал нь эцэг, эхчүүдийн нэгдсэн байр суурь биш

2022-11-03,   414

      Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийг Оросын талд шилжүүлэх саналыг сургуулийн удирдлага болон эцэг, эхчүүд УИХ-д даргад хүргүүлсэн гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Болор байр сууриа илэрхийллээ.
 
     Тэрбээр "Энэ мэдээ бол сургуулийн байр суурь биш бөгөөд эцэг, эхчүүдийн ч нэгдсэн байр суурь биш. Эцэг, эхчүүдийн байгуулсан гэх ТББ сургуулийн үйл ажиллагааг дэмжих байх гэж бодсон, өөр зорилготой байж. Сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно” гэжээ. 

Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийг Оросын талд шилжүүлнэ гэсэн санал нь эцэг, эхчүүдийн нэгдсэн байр суурь биш
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188