• Өнөөдөр 2024-04-26

Эрээний төмөр замын боомтоор гараар савласан бүх төрлийн барааг нэвтрүүлэхийг хоригложээ

2021-11-29,   314

Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотын захиргаа боомтуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгах зорилгоор дараах арга хэмжээг авахаар зарлажээ.
Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлэн Эрээн хот төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа, боодолгүй нүүрс, газрын тос, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний импортыг тодорхойгүй хугацаагаар түр зогсоолоо.   Мөн Арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагаас өмнө хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг буулгах ажиллагааг зогсоосон байна.

Эрээний төмөр замын боомтоор гараар савласан бүх төрлийн барааг нэвтрүүлэхийг хоригложээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188